ФОТО: Одод чуулсан 98 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолоос...
Орон нутгийн цагаар Ням гарагт АНУ-ын Лос Анжелес хотод Оскарын 98 дэх удаагийн наадам болж байна.
Энэ удаагийн наадамд "Sinners" хамгийн олон буюу 16 төрөлд нэр дэвшсэн бол оддын цуглуулга "One Battle After Another" 13 номинацид өрсөлдөж буй. Тэдний араас нэрт найруулагч Гильермо Дель Торогийн "Frankenstien", домогт ширээний теннисчин Марти Маусерын бодит амьдралаас сэдэвлэсэн "Marty Supreme", Норвеги бүтээл "Sentimental Value" кино тус бүр есөн төрөлд өрсөлдөж байна.
Оскарын наадмын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсан бол улаан хивсний ёслолд оролцсон зарим хүн ICE (Immigration and Customs Enforcement) гэгддэг цагаачлалын албыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхүйц энгэрийн тэмдэг зүүсэн байна.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
