"Өнгөрсөн сард нийслэл хотод агаар бохирдуулагч бодисуудын хэмжээ 9-62 хувиар буурсан" гэв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны хоёрдугаар сарын төлөв байдлын тайлан мэдээ гарчээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны хоёрдугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 9-62 хувиар буурсан байна. Үүнд:
- PM2.5 тоосонцор 20 мкг/м3-ээр буюу 30 хувиар
- PM10 тоосонцор 34 мкг/м3-ээр буюу 29 хувиар
- Хүхэрлэг хий 52 мкг/м3-ээр буюу 62 хувиар
- Азотын давхар исэл 5 мкг/м3-ээр буюу 9 хувиар тус тус бага гарчээ.
Нийслэлийн 19 цэгт агаар бохирдуулагч бодисуудын үзүүлэлтийг тасралтгүй хэмжиж, автомат анализатораар тодорхойлж байгаа юм гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

