Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/861857138000407
Өчигдөр 39 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1,121 боллоо. Тодруулбал,
- Эдгэрэлт – 711
- Эмчлэгдэж байгаа- 400 \Хөнгөн 336, хүндэвтэр 54, хүнд 7, маш хүнд 3\
- Нутаг буцсан- 9
Шинээр илэрсэн 39 тохиолдлуудын 38 нь БЗД-ийн голомтоос эхтэй бөгөөд нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүн аж.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.