XII/31: 20 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,215 бүртгэгдэж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн халдварын талаар мэдээлж байна.
ШУУД ҮЗЭХ:
Сүүлийн 24 цагийн байдлаар арванхоёрдугаар сарын 30-нд улсын хэмжээнд 13,597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Коронавирусийн халдвар дэлхий дахинд гарснаас хойш нэгж жил өнгөрч байна.
"Өвчлөл буурахгүй өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Мөн шинэ мутацид орсон халдвар тарж эхлээд буй.
Манай улсын ЭМЯ дээр антикорона баг байгуулагдаж олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Тодруулбал,
- 389 удаагийн хэвлэлийн бага хурал
- 271 удаагийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө
- 673 удаагийн ард иргэдэд зориулсан зөвлөгөө, зөвлөмж,
- 455 судалгааны өгүүллээс 41 удаагийн тойм хийсэн" гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийн үеэр хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
