Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Монос" эмийн сангаар үйлчлүүлсэн, БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтнууд, батлагдсан тохиолдлын хавьтал нийт 9 хүнээс халдвар илэрчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 9,115 хүнд PCR шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ. 
  • БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.
  • Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,526 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 548 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 байгаа" гэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/458734521952539

Дотоодын 1,025 халдварыг танилцуулбал /2020.01.18/

  • Улаанбаатар хотод-699 /сүүлийн хоногт 9 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 95 /2021.01.18/

  • ХӨСҮТ-24 
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
❤
1
 

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,517 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.