Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 4 хүн, УНТЭ-т энэ сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүнээс халдвар илэрлээ"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

Шууд үзэх: 

https://www.facebook.com/iKonNews/videos/435587427642837

"Энэ сарын 16-нд нийт 15,300 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал,

  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнд 
  • УНТЭ-т нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ хүний биеийн байдал нь хүнд байгаа ба УНТЭ тус өвчтөнийг тусгаарлан авч шинжилгээ хийсэн. Тандалт судалгаа үргэлжилж байна.

Ингээд дотоодын батлагдсан тохиолдол 1,016 боллоо. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,517 болж байгаа бол Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болж буй"-г ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа хэллээ. 

Бусад аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэн эдгэр гэртээ гарсан.

Дотоодын 1,016 халдварыг танилцуулбал /2020.01.17/

  • Улаанбаатар хотод-690 /сүүлийн хоногт 5 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 95 /2021.01.17/

  • ХӨСҮТ-24 
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
❤
1
 

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,491 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 12 | 12 цаг