Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.11.28/
https://fb.watch/21tEMK9ujk/
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Нийтдээ 11,929 хүни PCR шинжилгээ хийснээс 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнээс Улаанбаатар хотод таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тэдний нэг нь халдварын ойрын тохиолдол, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, хоёр нь ажиглан тусгаарлах байранд байсан, хоёр нь өчигдөр шинээр бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал мөн тусгаарлалтад байсан хүмүүс байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.