Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 6 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд 1,075 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2855253721418658

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1,075 боллоо.

  • Эдгэрэлт – 584
  • Эмчлэгдэж байгаа- 482 \Хөнгөн 416, Хүндэвтэр 57, Хүнд 6, Маш хүнд3\
  • Нутаг буцсан 9 хүн болсон байна.

ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж, уртын тээврийн 148 жолоочид коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ОХУ-д өвчлөл цаашид тархах магадлал өндөр байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 29,935 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд халдвар хамгийн өндөр бүртгэгдсэн өдөр болжээ. Манайхтай хил залгадаг Буриад, Алтайн БНУ, Тува, Өвөр байгаль зэрэг газруудад өвчлөл нэмэгдэж байна.

Англи улсад гарсан, мутацид орсон коронавирусийн шинэ халдвараар Хонг Конгт хоёр хүн өвчилсөн. Шинэ коронавирусийн тархалтын хурд өндөр, бага насны хүүхдүүд, залуучуудыг өвчлүүлэх хандлага их байна.

Иймд иргэд халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжөө сайтар дагаж, хоорондын зайгаа барьж, амны хаалтаа хоёр цаг тутамд сольж байх хэрэгтэй.

Мөн гэртээ баяр ёслолоо тэмдэглэж, зочин урихгүй, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй, бие биентэйгээ гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлцэхгүй байх зөвлөмжүүдийг зул сарын баяр тэмдэглэж байгаа орнууд онцгойлон гаргажээ" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.