Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 898 бүртгэгдэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.10/

https://www.facebook.com/iKonNews/videos/698849911026526

“Өчигдөр улсын хэмжээнд нийт 21,470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохоилдол 898 боллоо.

Үүнээс 384 хүн буюу нийт тохиолдлын 42.8 хувь нь эдгэрээд байгаа бол одоогоор 505 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал,

  • Хөнгөн-414
  • Хүндэвтэр-84
  • Хүнд-6
  • Маш хүнд нэг хүн байна" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирус илрүүлэх цэгүүдэд нийт 369,282 хүн хамрагдсан байна. Мөн нийслэлд шинээр халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЗӨСҮТ-ийн баг 3,650 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн байна.

Тусгай дугаарын нийт долоон утсанд 24 цагийн хугацаанд 21,226 хүн хандаж зөвлөмж, зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 дугаарын утсанд 1,471 хүн холбогдож зөвлөгөө авсан байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.