Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 38 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад халдварын нийт 887 тохиолдол бүртгэгдэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.07/

https://www.facebook.com/iKonNews/videos/374244270349853

“Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 23,341 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 887 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд байгаа бол нийт 494 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.

ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх оношилгооны цэгт 24 цагийн хугацаанд 323,192 хүн хамрагдсан байна. Тандалт судалгаа хийх энэхүү ажилд 2,500 эмч, эмнэлгийн ажилтан ажиллажээ.

Тусгай дугаарын дөрвөн утсанд нийт 15,262 хүн холбогдож зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 утсанд 642 хүн хандсан байна” гэсэн мэдээлэл өглөө.

Үргэлжүүлэн тэрбээр коронавируст халдварын үед үр дүнтэй хариу арга хэмжээ авч, халдварын тархалтыг бууруулсан Уругвай улсын жишээг танилцууллаа.

"Уругвай улсад халдвар гарснаас хойш нэн түрүүнд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх тактикыг баримталсан. Тиймээс хөл хориог тодорхой хугацаа, давтамжтайгаар зохион байгуулсан. Хоёрдугаарт хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, шинжлэх арга хэмжээг өргөн хүрээнтэй хийсэн байна. Мөн эрсдэлт бүлгийн хүмүүсийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Уругвай улсын хувьд шинжилгээг хамгийн өргөн хүрээтэй хийсэн орнуудын тоонд орж байгаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.