Монгол Улсын Филармони зуны анхны сонгодог үдшийг 2025 оны 6-р сарын 14, 15-нд үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ өнгөрүүлэхэд бэлэн боллоо.
Концертын удирдаачаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Эрдмийн Филармонийн удирдаач, Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор Б.Энхбаатар ажиллаж байгаа юм. Маэстро 2023 оны Улсын Филармонийн 51 дэх жилийн нээлтийн тоглолтод Симфони оркестрыг удирдаж байсан билээ.
Энэ удаагийн тоглолтод В.А.Моцартын “Хийлийн концерт” №5 Ля мажор, П.И.Чайковскийн “Утсан хөгжимд зориулсан серенаде” До мажор Op.48, Ж.Россинигийн "La Gazza Ladra" дуурийн удиртгал хөгжим зэрэг бүтээлүүд эгшиглэх юм.
Сонгодог урлагт шимтэн, дурлагч хэн бүхний алдаж боломгүй “Сонгодог Үдэш” концертод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Концертод:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!