Маргааш буюу зургаадугаар сарын 13-ны Баасан гарагт нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн болон Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сумын зарим айл өрх, ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг тасалж, шугам тоноглолд засвар хийх тул хэрэглээгээ зохицуулахыг "УБЦТС" компаниас зөвлөлөө.
Засварын ажил байршлаасаа шалтгаалж 09:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд засварын ажил зогсох хуваарьтай байна.
2025 оны зургаадугаар сарын 13-нд цахилгаан эрчим хүч тасрах байршлууд:
Зургаадугаар сард цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар хийх дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харах боломжтой.
"УБЦТС" ТӨХК нь Улаанбаатар хот, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!