Тээвэр хөгжлийн банк “Splendor Plus” картаа танилцуулж, 5%-ийн буцаан олголт зарлалаа
Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ хүрээнд банк нь картын үнэнч харилцагчдадаа зориулан хил хязгааргүй төлбөр тооцооны боломжийг олгох, орчин үеийн минимал хийцлэл бүхий “Splendor Plus” ЮнионПэй брэндийн картыг зах зээлд албан ёсоор танилцууллаа.
Нэр хүнд, найдвартай байдлын төгс илэрхийлэл болсон “Splendor Plus” карт нь гадаад руу тогтмол зорчдог, цахим худалдааг идэвхтэй ашигладаг хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой бүтээгдэхүүн юм. Тус картын гол давуу тал нь дэлхийн аль ч улсад хурдан, найдвартай төлбөр тооцоо хийх боломжийг олгохоос гадна БНХАУ-ын зах зээл болон тус улсын цахим худалдааны платформуудаар дамжуулан худалдан авалт хийхэд хамгийн давуу талтай нөхцөлийг санал болгож буй явдал юм.
Тээвэр хөгжлийн банк нь “Splendor Plus” карт захиалсан харилцагчдадаа зориулан БНХАУ-д аялах хугацаандаа ПОС төхөөрөмжөөр болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийснээр 2026.05.14-ний өдрийг дуустал 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ авах боломжийг бүрдүүлжээ. Аяны хугацаанд нэг харилцагчид сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000 төгрөг байх ба буцаан олголтын дүн нь таны гүйлгээ хийсэн картын дансанд гүйлгээ хийгдсэн өдрөөс хойшхи дараагийн ажлын өдөр автоматаар шилжин орох юм байна.
Картын нэмэлт давуу талууд
- 5%-ийн буцаан олголтын урамшуулалт хугацаа дууссан ч Тээвэр хөгжлийн банкны харилцагч та 2027 оны гуравдугаар сарыг дуустал хугацаанд БНХАУ-д картаар худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 1%-ийг буцаан олголтоор авах боломжтой;
- Хятадын онлайн худалдааны томоохон сайтууд, тэр дундаа Pinduodo-гоос худалдан авалт хийгээд урамшуулалд хамрагдах боломжтой. (Temu, Taobao хамаарахгүй болно.)
- Splendor Plus картаа зөвхөн ЮнионПэй (UnionPay) аппликэйшнд холбон, БНХАУ-д WeChat болон Alipay-ийн QR-ийг уншуулан төлбөр тооцоогоо хийсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой;
- UnionPay U-Rewards платформд бүртгүүлж, олон улсын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
Карт хэрхэн захиалах вэ?
- Шинээр “SplendorPlus” карт захиалахыг хүсвэл TransBank аппликэйшний “Карт” цэсээр захиалан хүргэлтээр авах;
- Өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захиалах боломжтой.
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, харилцагч бүрийн санхүүгийн боломжийг шинэ түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.
Splendor Plus – Borderless Payment.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
