Budweiser Budvar: 800 жилийн түүх ба 90 хоногийн тэвчээрээр бүтдэг “Premium” шар айраг
Өнөөдөр зах зээл дээр маш олон төрлийн шар айраг байгаа ч "Premium" буюу дээд зэрэглэлийн гэх тодотголыг ямар ч эргэлзээгүйгээр авч чадах брэнд бол Чех улсын үндэсний бахархал Budweiser Budvar юм. Зөвхөн нэг газраа, нэг л жороор, хамгийн шилдэг орцоор үйлдвэрлэгддэг энэхүү шар айраг нь чанарын туйл гэж юу байдгийг дэлхий дахинд харуулж байна.
ВИДЕО:
800 жилийн түүх: Хааны зарлигаас эхэлсэн өв соёл
Budweiser Budvar-ын түүх зөвхөн үйлдвэр байгуулагдсан жилээс эхэлдэггүй. Энэ нь Чехийн өмнөд хэсэгт орших Ческе Будейовице (германаар Будвайс) хотын шар айраг исгэх соёлтой салшгүй холбоотой.
- 1265 он: Чехийн хаан II Отакар Ческе Будейовице хотыг байгуулж, тус хотын иргэдэд шар айраг исгэх онцгой эрхийг олгосон аж. Энэ үеэс л "Будвайзер" буюу "Будвайс хотын шар айраг" гэх нэршил дэлхий дахинд чанарын баталгаа болон түгж эхэлсэн юм.
- 1895 он: Өнөөгийн бидний мэдэх Budweiser Budvar үйлдвэр нь тус хотын жижиг үйлдвэрүүдийн нэгдэл болж, "Чехийн хувьцаат шар айргийн үйлдвэр" нэрээр албан ёсоор байгуулагдсан. Тэд анхнаасаа ашгийн төлөө бус, харин дэлхийн хамгийн шилдэг шар айргийг исгэх зорилго тавьсан байдаг.
- Үндэсний өв: 1967 оноос хойш тус үйлдвэр нь Чех улсын Төрийн өмчит компани болсон. Энэ нь тус улсын төр засаг шар айраг исгэх уламжлалт арга барил, гарал үүслийн үнэ цэнийг бусдад худалдахгүй, чанарыг нь алдагдуулахгүйгээр ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээж буй хэрэг юм.
Юу Budweiser Budvar-г "Premium" зэрэглэлд хүргэдэг вэ?
1. "Premium" орц найрлагын баталгаа
Budweiser Budvar-ын дусал бүр нь байгалийн хамгийн үнэтэй, цэвэр орцоос бүрддэг.
- Жатец (Saaz) зөрөг цэцэг: Дэлхийн хамгийн үнэтэй "Premium" зөрөг цэцгийг ямар нэгэн ханд, үрэл болгохгүйгээр бүхэл цэцгээр нь ашигладаг. Энэ нь шар айрагт тансаг үнэр, тааламжтай зөөлөн гашуун амтыг өгдөг.
- Моравийн арвай: Зөвхөн Чехийн Морави мужийн үржил шимт хөрсөнд ургасан, дээд зэргийн соёолж болох арвайг сонгодог.
- Мөстлөгийн үеийн цэвэр ус: 300 метрийн гүн дэх эртний цэвэр Артезиан усыг ашигладаг нь ямар ч нэмэлт шүүлтүүр, химийн боловсруулалтгүй "Premium" амтыг бүрдүүлдэг.
Уламжлалт "Premium" исгэлтийн хугацаа
Орчин үеийн үйлдвэрүүд ашгаа бодож 10-14 хоногт шар айргийг бэлэн болгодог бол Budweiser Budvar жинхэнэ Premium Lager-ийг гаргаж авахын тулд 90 хоногийн турш хүйтэн зооринд исгэж, амраадаг. Ингэснээр амт нь илүү тэнцвэртэй, зөөлөн, байгалийн хийжүүлэлттэй болдог.
Лицензгүй үйлдвэрлэл буюу гарал үүслийн үнэ цэн
Дэлхийн олон том брэндүүд өөр улс орнуудад лицензээр үйлдвэрлэгдэж, амт чанар нь хувьсдаг бол Budweiser Budvar хэзээ ч лиценз олгодоггүй. Хаана ч байсан та "Made in Czech Republic" гэсэн шошготой, Чехийн Ческе Будейовице хотод үйлдвэрлэгдсэн жинхэнэ оригнал бүтээгдэхүүнийг л амтлах болно.
Хаанаас худалдаж авах вэ?
Чех улсын соёл, түүх, гар урлалын нэгээхэн хэсэг болсон энэхүү гайхалтай ундааг амтлахын тулд заавал Европ руу явах шаардлагагүй. Монголын бүхий л сүлжээ дэлгүүрүүдэд жинхэнэ Чех шар айраг Budweiser Budvar худалдаалагдаж байна.
Хэрэв та өөртөө болон дотнын хүмүүстээ зөвхөн хамгийн шилдэг, байгалийн цэвэр амтыг мэдрүүлэхийг хүсвэл Budweiser Budvar бол таны хамгийн дээд зэрэглэлийн сонголт байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
