16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв
21:03 2026/05/11
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Хэргийг хаалттай шийдвэрлэсэн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “...шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж...” Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно” заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Э-д холбогдох шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц. Давгадоржийг 2024 оны 06 дугаар сарын 08-09-ны өдөр шилжих шөнө иргэн Т.Золжаргалын амь насыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож алсан гэмт хэрэг,
2024 оны 06 дугаар сарын 21-22-ны өдөр шилжих шөнө согтуурсан үедээ амь хохирогч Ч.Ш-н биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож хүнийг алах гэмт хэрэг,
Улмаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг,
Мөн амь хохирогч Т.Золжаргалын ашиглаж байсан “Z..T..” гэх нэртэй фэйсбүүк хаягийг ашиглаж бусадтай амь хохирогч мэт харилцаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон” гэмт хэрэг,
Мөн амь хохирогч Ч.Ш.-г алсны дараа цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд хохирогч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл бүхий хувийн мэдээлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн орон зайн нөхцөл байдлыг “Go pro” загварын камер ашиглан дуу-дүрсний бичлэгт буулган авч “мэдээллийг гадаад улс руу дамжуулж байгаа, та нар хамт алсан” гэж сүрдүүлж “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг,
Мөн арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг,
Мөн амь хохирогч Т.Золжаргалын эзэмшлийн “IPHONE 13 PRO” загварын rap утсыг өөрийн эзэмшилдээ авч, тухайн гар утсанд суулгасан Хаан, Төрийн банкны интернэт банканд нэвтэрч, нууц үгийг сольж өөрчлөх замаар кибер орчинд хууль бусаар халдаж “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Давгадоржийн хүнийг алах гэмт хэргийн бусадтай бүлэглэсэн гэх хүндрүүлэх нөхцлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
“онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах” гэмт хэрэг,
“арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг,
“бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг,
“бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон” гэмт хэрэг,
“бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг,
“кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд эс үйлдэхүйгээр хамжигчаар оролцсон гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч дээрх хоёр этгээд нь шүүгдэгч Ц.Давгадоржийн насанд хүрээгүй амь хохирогч Ч.Ш-ын амь насыг хохироосон үйлдэлд урьдчилан амалсан, мөн үйлдэл эс үйлдэхүйгээ гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулж, өөрсдөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж хуульд тайлбарласан байх тул шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр
16:34 2026/05/11
16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн гэмт хэргийн хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн болон шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтийг сонсож дууссанаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ.
13:42 2026/05/11
16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна.
Тус шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг, прокурор Г.Баясгалан, Ч.Түмэн-Өлзий, хохирогч Ч.Шинэсарангийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, хохирогч Т.Золжаргалын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяагийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, шүүгдэгч Ц.Давгадоржийн өмгөөлөгч Б.Баттулга, цагаатгагдсан этгээд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Батхуяг, Б.Мэргэн, цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Ербол, Ц.Баасанжаргал, цагаатгагдсан этгээд Х.Энхсайханы өмгөөлөгч Л.Ган-Очир нар оролцож байгаа юм.
Уг хурал анх тавдугаар сарын 1-нд товлогдож байсан ч хяналтын прокурорын шүүх хурал давхацсан үндэслэлээр тавдугаар сарын 11-н хүртэл хойшлоод байв.
Эргэн сануулахад, Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан.
Хэргийн зүйлчлэл:
Эрүүгийн хуулийн
26 дугаар бүлэг. Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
10 дугаар бүлэг. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
12 дугаар бүлэг. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
13 дугаар бүлэг. Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг
17 дугаар бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг
16:34 2026/05/11
16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн гэмт хэргийн хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн болон шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтийг сонсож дууссанаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ.
21:03 2026/05/11
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Хэргийг хаалттай шийдвэрлэсэн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “...шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж...” Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно” заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Э-д холбогдох шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц. Давгадоржийг 2024 оны 06 дугаар сарын 08-09-ны өдөр шилжих шөнө иргэн Т.Золжаргалын амь насыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож алсан гэмт хэрэг,
2024 оны 06 дугаар сарын 21-22-ны өдөр шилжих шөнө согтуурсан үедээ амь хохирогч Ч.Ш-н биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хоолойг нь цахилгааны утсаар ороон, амьсгалах замыг боож хүнийг алах гэмт хэрэг,
Улмаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг,
Мөн амь хохирогч Т.Золжаргалын ашиглаж байсан “Z..T..” гэх нэртэй фэйсбүүк хаягийг ашиглаж бусадтай амь хохирогч мэт харилцаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон” гэмт хэрэг,
Мөн амь хохирогч Ч.Ш.-г алсны дараа цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд хохирогч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл бүхий хувийн мэдээлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн орон зайн нөхцөл байдлыг “Go pro” загварын камер ашиглан дуу-дүрсний бичлэгт буулган авч “мэдээллийг гадаад улс руу дамжуулж байгаа, та нар хамт алсан” гэж сүрдүүлж “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг,
Мөн арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг,
Мөн амь хохирогч Т.Золжаргалын эзэмшлийн “IPHONE 13 PRO” загварын rap утсыг өөрийн эзэмшилдээ авч, тухайн гар утсанд суулгасан Хаан, Төрийн банкны интернэт банканд нэвтэрч, нууц үгийг сольж өөрчлөх замаар кибер орчинд хууль бусаар халдаж “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Давгадоржийн хүнийг алах гэмт хэргийн бусадтай бүлэглэсэн гэх хүндрүүлэх нөхцлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
“онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алах” гэмт хэрэг,
“арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг,
“бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг,
“бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон” гэмт хэрэг,
“бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг,
“кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд эс үйлдэхүйгээр хамжигчаар оролцсон гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч дээрх хоёр этгээд нь шүүгдэгч Ц.Давгадоржийн насанд хүрээгүй амь хохирогч Ч.Ш-ын амь насыг хохироосон үйлдэлд урьдчилан амалсан, мөн үйлдэл эс үйлдэхүйгээ гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулж, өөрсдөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж хуульд тайлбарласан байх тул шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







