16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг тавдугаар сарын 11-ний 09:00 цаг хүртэл хойшлуулав
15:48 2026/05/01
Давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хяналтын прокуророос гаргалаа.
Тодруулбал өнөөдрийн шүүх хуралд оролцох хяналтын прокурор н.Баясгалан Өмнөговь аймгийн Ханбогд суманд тавдугаар сарын 1-ний 09:00 цагт товлогдсон хянан хэлэлцэх шүүх хуралтай давхцаж байгаа тул Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтыг хамт ирүүлсэн байна. Харин өөр нэгэн хяналтын прокурор нь ямар нэг нөхцөл шалтгаанаа мэдэгдээгүй, ирээгүй байгаа юм.
Хохирогчийн өмгөөлөгч нар шүүх хурлыг үргэлжлүүлэх, хүндэтгэх шалтгаан нөхцөл мэдэгдээгүй хяналтын прокурорт хариуцлага тооцох санал гаргасан.
14:54 2026/05/01
16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхлэх гэж байна.
Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан байдаг.
Шүүхийн энэ шийдвэр гарсны дараа 16 настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа "Би асар их гомдолтой байна. Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан. Нэг нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, ялаа авлаа. Нөгөө хоёр яллагдагч нь мөрдөн байцаагч, хяналтын прокуроруудын хариуцлагагүй үйлдлээс болж цагаадаж байна. Шүүхийн шийдвэр бичгээр миний гар дээр ирсний дараа холбогдох байгууллагад дараагийн гомдлоо гаргана. Би хөлөө хүрэх газар хүртэл явна" гэж байр сууриа илэрхийлж байв.
Шүүхийн байрны гадна иргэд "Шударга ёсыг хамтдаа хамгаалцгаая", "Шударга ёсны тулгуур нь шүүх" гэх зэрэг бичиг барин зогсож байна.
ФОТО:
15:48 2026/05/01
Давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хяналтын прокуророос гаргалаа.
Тодруулбал өнөөдрийн шүүх хуралд оролцох хяналтын прокурор н.Баясгалан Өмнөговь аймгийн Ханбогд суманд тавдугаар сарын 1-ний 09:00 цагт товлогдсон хянан хэлэлцэх шүүх хуралтай давхцаж байгаа тул Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтыг хамт ирүүлсэн байна. Харин өөр нэгэн хяналтын прокурор нь ямар нэг нөхцөл шалтгаанаа мэдэгдээгүй, ирээгүй байгаа юм.
Хохирогчийн өмгөөлөгч нар шүүх хурлыг үргэлжлүүлэх, хүндэтгэх шалтгаан нөхцөл мэдэгдээгүй хяналтын прокурорт хариуцлага тооцох санал гаргасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


