16 настай охины амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг дараах байдлаар уншиж танилцуулав.
Шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 болон 3.5.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.
Нийслэлийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч Х.Энхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3, 5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
Шүүгдэгч Ц.Дагвадоржийг Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Шүүгдэгч Ц.Дагвадоржийг
Мөн шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг, Х.Энхсайханд тавьсан хилийн хоригийг цуцалж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дагвадоржид оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай. Шүүгдэгч Ц.Дагвадоржийн цагдан хоригдсон 581 хоногийг түүний эдлэх ялд оруулан тогтоосугай.
Цагаатгагдсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар тус бүр 91 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
Мэдээллийг дэлгэрүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!