Испанийн Ла Лигийн аваргаар "Барселона" тодров
Испанийн Ла Лигийн 2025-2026 оны улирлын аваргаар "Барселона" баг тодорлоо.
Каталаны баг 35 дахь тойрогт заналт өрсөлдөгч Эзэн хааны "Реал Мадрид"-ыг 2:0-ээр буулган авснаар хоёр багийн онооны зөрүү 14 болсон юм. Ингэснээр тэд Ла Лигт 29 дэх удаагаа түрүүлэх болзлоо гурван тойргийн өмнө биелүүлэв.
Ла Лигт "Реал Мадрид" баг 36 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг бол араас нь "Барселона" 29, "Атлетико Мадрид" баг 11 түрүүлжээ.
Гэхдээ Барса сүүлийн 18 улиралд 11 цом удаа цом өргөлөө. Нийт 35 тойргийн дараагаар 30 удаа өрсөлдөгчөө ялж, нэг удаа тэнцээд дөрөвт нь хожигдсон байна.
Дасгалжуулагч Ханси Фликсийн шавь нар энэ улиралд одоогийн байдлаар 91 оноо цуглуулжээ. Харин 24 хожил байгуулсан "Реал Мадрид" 77, "Вильярреал" 69, "Атлетико Мадрид" 63 оноогоор удаалав. Дээрх багууд Аваргуудын лигт оролцох эрхээ баталгаажуулсан бол хүснэгтийн тавдугаарт 54 оноотой яваа "Реал Бетис" сүүлийн гурван тоглолтод байрлалаа хадгалах зорилготой.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
