З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

Н.Эрхбаяр, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм. Тухайлбал:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Ногдуулах онцгой албан татварын хувь

1

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

30

2

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

 

Үүнээс:

30

            Хамрын тамхи

20

Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Хамрын тамхийг онцгой албан татвараас чөлөөлнө гэж заасан. Энэ заалтыг авч хаяагүй атлаа гаалийн албан татварын орон онцгой албан татварт ороод ирэхээр хуулийн зөрчилтэй болчих уу. Хосолсон онцгой албан татвар гэж яриад байна. Нэг талдаа тоо ширхэгт, нөгөө талдаа үнийн дүнд ногдуулна гэнэ. Гаалийн татварыг хөрвүүлэхдээ аль нэгээр нь болохгүй хослуулж байж дүн таарч байгаа юу. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тамхины тухай хууль, О.Номинчимэг нарын өргөн мэдүүлсэн Тамхины тухай хууль, Одоо ярьж буй тамхины гаалийн татварыг онцгой албан татвар болгож буй хууль байна. Энэ гурван хууль ямар нэгэн цаг хугацаанд давхацвал үр дүнг яаж шийдэх вэ.  

Сангийн сайд З.Мэндсайхан: Хамрын тамхины хувьд өмнө нь гаалийн татвар 20 хувь байсан. Онцгой албан татварыг хамрын тамхинаас авахгүй гэдэг заалттай. Үүнийг яаж оруулж ирсэн бэ гэхээр гаалийн албан татварыг Евразийн хэлэлцээрийн хүрээнд таван улсаас орж ирэх дээр тэглэчхэж байгаа учраас гаалийн татвараас авдаг байсан 20 хувийг онцгой албан татвараар тооцоод явна. 

Хосолсон татварыг дэлхийн 63 хэрэглэдэг. Манай улсад суудлын автомашин дээр цилиндр болон үнийн дүнгээс нь онцгой албан татвар авдаг. Яг үүнтэй адил тамхин дээр онцгой албан татвараа 30 хувиар авна. Нэг ширхэг янжуур тамхинаас 836 төгрөгийн, задгай дүнсэн тамхины нэг килограмм дээр 3,130 төгрөгийн онцгой албан татвар авна.

О.Номинчимэг гишүүний оруулж ирэх хууль дээр Онцгой албан татварын 30 хувийг хөндөхгүй, зөвхөн тоо ширхэг өөрчлөлт орж ирнэ. Энэ хууль хэзээ батлагдахыг УИХ шийдэх учраас яаралтайгаар одоо явж буй татварын зохицуулалтыг төсвийн орлогод нөлөөлөхгүй, бизнест эрхлэгчид давуу тал олгохгүй, өмнөх татварын хувь хэмжээг хадгалах зорилгоор оруулж ирж байгаа.