"Playtime" хөгжмийн фестиваль долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Playtime хүрээлэнд болох гэж байна.
Playtime-н зорилго нь үзэгчдэд өмнө нь сонсож байгаагүй шинэ хөгжим, шинэ уран бүтээлчдийг чанартай дуугаралттайгаар амьдаар нь мэдрүүлэх, залуу үеийг өөрийн хөгжмийн ертөнцөө олж нээхэд нь хөтлөх орчныг бүрдүүлэхэд оршдог. Тиймээс энэ жилийн тайз бүр өөр өөрийн өнгө төрх, хөгжмийн философийг илэрхийлж, фестивалийг бүхэлд нь нэгэн цогц хөгжмийн аялал болгон бүрдүүлж байна.
Иймд юун түрүүнд амьд хөгжмийн тайзууд болох "Playtime, BNKR, 989 Tent"-н онцлог болон тэдгээр дээр өөрсдийн уран бүтээлээ сонордуулах хамтлаг, уран бүтээлчдийг танилцуулгыг хүргэж байна.
Энэ жил нийт уран бүтээлчдийн 49% нь амьд хөгжмийнх байна.
"Playtime" хөгжмийн фестивалийг зорин очихоосоо өмнө уран бүтээлчидтэй танилцаж, хөгжмийг нь сонсож үзээд фестивалийн салшгүй нэгэн соёлын хэсэг болсон өөрийн сонсох хамтлаг дуучдынхаа жагсаалтыг гаргаарай. Өнгөрсөн жилийн 224 цагийн хөгжмийн аялал ямар байсан талаар сонирхохыг хүсвэл ЭНД ДАРААРАЙ.
Playtime Festival-ийн зүрх болсон Playtime тайз нь наадмын хамгийн том тайз бөгөөд жил бүрийн хамгийн их хүлээлттэй онцлох уран бүтээлчид энд цуглаж, фестивалийн оргил мөчүүдийг бүтээдэг билээ.
2026 оны Playtime Stage нь Монголын амьд хөгжмийн түүхийг бүтээсэн Хонх, Night Train, The Lemons, The Colors зэрэг хамтлагуудаас эхлээд дэлхийн indie, alternative хөгжмийн нөлөө бүхий Stereolab, Kings of Convenience, HYUKOH, Molchat Doma, DIIV, OMA × Shing02 with SPIN MASTER A-1 зэрэг уран бүтээлчид энэ тайзан дээр цуглах нь ээ.
Мөн Enji, Magnolian, Bugan, Blindfold, зэрэг Монголын амьд хөгжмийн орчин үеийн шинэ өнгө төрхийг тодорхойлж буй уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм байна.
Blindfold хамтлаг нь 2020 онд байгуулагдсан бөгөөд experimental psychedelic post-hardcore жанраар тоглодог үзэл санааг эрхэмлэгч, эрх чөлөөг дээдлэгч рок хамтлаг юм.
Буган хамтлаг нь 2021 онд байгуулагдсан бөгөөд Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн электроник хөгжимтэй өвөрмөцөөр хослуулдаг. Тэд цуур, морин хуур, ятга зэрэг үндэсний хөгжмийн зэмсэг болон хөөмийн техникийг орчин үеийн хэмнэл, электроник дуугаралттай нэгтгэн шинэ өнгө төрх бүтээдэг.
Монголд төрж, Мюнхенд суурьшсан дуучин, зохиолч Enji уламжлалт Монголын ардын хөгжим, орчин үеийн джазыг хослуулдаг. Түүний шинэ цомог Sonor нь хувь хүний хөгжил, дотоод эргэцүүлэл, өөрчлөлтийн гашуунбага сайхныг тусгасан бөгөөд Монгол ардын хөгжим, уртын дуу, джаз, электро, туршилт хөгжимтэй хослуулан ойрхон мөртлөө дэлхийд хүртээмжтэй аялгууг бүтээдэг.
Монголын эстрад, рок поп хөгжмийн тайзнаа улс төр, нийгмийн хурц сэдэвтэй дуунуудаараа 1989 онд тодрон гарч ирсэн Хонх хамтлагийг Монголын радиогийн сурвалжлагч С.Цогтсайхан үүсгэн байгуулсан. Тэрбээр 1988 оноос “Шинэ үе” нууц бүлгэмийг зохион байгуулж, ардчиллын төлөө тэмцэж байхдаа “Хонхны дуу”, “Би дуугүй байж чадсангүй”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг дуунуудын үг, аяыг өөрөө зохиож дуулснаар хамтлагийн үндэс тавигдсан юм.
Магнолиан нь американa, альтернатив рок, орчин үеийн фолк төрлийг уламжлалт монгол элементтэй хослуулж уран бүтээлээ туурвидагаараа онцлог. Tүүний намуухан баритон хоолой сонсогчдыг чамин, бодлогошронгуй, хааяа харанхуй гэмээр адал явдлуудад хөтөлдөг.
Night Train хамтлаг нь Монголын анхны алтернатив рок, инди хамтлагуудын нэг юм. Шөнийн галт тэрэг хамтлаг 2004 онд “Цэнхэр шувуу” цомгоо гаргаж тухайн жилдээ “Acoustic evening” тоглолтоо, 2006 онд “Их завсарлага UB Palace”, 2010 онд “Их завсарлаг C1" тоглолтуудаа хүргэсэн. \2022 онд “Шөнийн галт тэрэг” пянзаа гаргаж бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд энэ жил буюу 2024 онд шинэ цомгийн ажилдаа ороод байна.
The Colors хамтлаг нь 2010 онд байгуулагдсан. Инди рок урсгалаар тоглодог тэд 2014 онд “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа”, 2018 онд “Би тэнгэр лүү унаж байна”, 2023 онд “Бид нар” хэмээх гурван цомгийг гаргаад байна.
The Lemons бол 2004 онд байгуулагдсан Монголын рок хамтлаг бөгөөд инди, алтернатив болон пост-панк урсгалын хөгжмөөрөө олонд танигдсан билээ. Тэд 2006 онд гаргасан дебют цомог "Red" болон хоёр дах "Залуу Лениний ойролцоо 3 давхарт" цомгуудаараа олны хүртээл болсон олон уран бүтээлүүдтэй домогт хамтлаг юм.
Stereolab нь 1990 онд Лондон хотод Tim Gane, Lætitia Sadier нарын байгуулсан Англо-Франц хамтлаг юм. Avant-pop, krautrock хэмнэл, аналог электроникийг хослуулан 1990-ээд оны альтернатив, электрон хөгжмийг тодорхойлсон. Emperor Tomato Ketchup, Dots and Loops зэрэг цомгууд нь моторик хэмнэл, хуучин синтезатор, агаар мэт хоолойтой хослон, нууц улс төрийн сэдэвтэйгээр хөгжмийг бүтээгдсэн нь олон indie, электрон артистуудад нөлөөлжээ.
HYUKOH нь 2014 онд байгуулагдсан Өмнөд Солонгосын дөрвөн гишүүнт инди рок хамтлаг бөгөөд Солонгос болон дэлхийн залуусын соёлын төлөөлөх дуу хоолой хэмээн үнэлэгддэг. Тэдний хөгжим хайр, холбоо, хамтын мэдрэмжийг судалж, бүтээл бүрээрээ улам гүнзгийрэн хөгждөг.
Kings of Convenience нь Eirik Glambek Bøe, Erlend Øye нарын байгуулсан Норвегийн хоёр гишүүнт дуэт бөгөөд нарийн acoustic хөгжим, дотнын шүлэглэлээрээ алдартай. Bergen хотын хөгжмийн орчинд төрж, Quiet Is the New Loud дебютээрээ минималист, мэдрэмжийг шууд дамжуулсан indie folk урсгалыг тэргүүлсэн. Хоёр хоолой, хоёр acoustic гитар дээр бүтээгдсэн хөгжим нь jazz, Бразил хэмнэл, поп урсгалаас нарийн нөлөөг шингээж, хайр, өөрчлөлт, эргэцүүлэл дүүрэн дууг энгийн бөгөөд гүнзгий байдлаар дамжуулдаг. Тэдний ялгаатай хувь хүний онцлог нь бүтээлч хүчийг бий болгож, цаг үеэ үл харгалзан үнэнч дуугаралт бүрдүүлдэг.
Molchat Doma нь 2017 онд Беларусь улсын Минск хотод байгуулагдсан пост-панк гурвал юм. Post-punk, new wave, synth-pop урсгалын огтлолцолд орших тэдний хөгжим харанхуй атлаа бүжиглэм хэмнэлтэй, готик өнгө аястай. Пост-Зөвлөлтийн үеийн гунигт мэдрэмжийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулсан тэдний хэв маяг нь гүн монотон хоолой, минимал продакшн, cold-wave гоо зүйгээрээ онцлог.
DIIV нь dream-pop болон shoegaze урсгалыг шинэ үеийн сонсогчдод дахин таниулсан Америкийн рок хамтлаг юм. Тэдний хөгжим манан мэт гитарын өнгөнөөс илүү харанхуй, өргөн цар хүрээтэй дуугаралт руу хувьсан хөгжиж, гялалзсан уур амьсгал, пост-индастриал хэмнэл, оршихуйн тухай утга санааг хослуулдгаараа онцлог. Бүтээлч ардчиллын зарчмаар ажилладаг тус хамтлаг зөрчил ба хамтын ажиллагааг дуугаралтаа бүрдүүлэх чухал хүч гэж үздэг бөгөөд тэдний хөгжим нэгэн зэрэг гунигтай атлаа найдвар төрүүлэм мэдрэмжийг төрүүлдэг.
FAZI нь Хятадын эртний хот Сиань хотоос гаралтай, өнөө үеийн хамгийн хүчирхэг лайв рок хамтлагуудын нэг юм. Тэд krautrock-ийн минимал хэмнэл, post-punk эрч хүч, psychedelic rock урсгалыг дорнын хөгжмийн элементүүдтэй зоригтой хослуулан түүхий, өвөрмөц дуугаралт бий болгодог. Тайзан дээр тэд догшин атлаа ус мэт уян хөдөлгөөнтэй, ганцаардмал боловч тэсвэртэй мэдрэмжийг хүчтэй илэрхийлж, үзэгчдэд шууд хүрдэг.
Shing02 нь дэлхийн underground хип-хоп урсгалд хүчтэй нөлөө үзүүлсэн Япон-Америк реппер, хөгжмийн зохиолч юм. Түүний Nujabes-тэй хийсэн домогт хамтын бүтээлүүд нь lo-fi, жазз нөлөөтэй хип-хоп урсгалын үндсийг тодорхойлсон. Манчестер хотын OMA хамтлаг болон turntablist SPIN MASTER A-1-тай хамтран, Luv(sic) HEXALOGY бүтээлийг амьд хөгжим, классик DJ ур чадвараар тайзнаа дахин амилуулдаг.
"BNKR" тайз нь "Playtime" тайзны араас орох хоёр дахь том тайз юм. Энэ жил тус тайз электроник хөгжмийн "Fire" тайзтай нэгдэж байгаа бөгөөд өдөр нь амьд хөгжмийн тоглолтууд нь явах бол 00:00 цагаас хойш электроник тайз болох аж. Энэ жил Сибирийн black metal хамтлаг болох "Torden"-г тус тайзны куратор Moku онцолсон юм. BNKR-н тайзны урлаг болон орон зайн төлөвлөлтийг гаднын уран бүтээлчид хийж байгаа ба ерөнхийдөө жижиг талбайтай, цомхон, чанартай байх нь уг тайзны онцлог юм гэв.
Энэхүү тайзан дээр тоглох уран бүтээлчдийг харвал сүүлийн таван жилийн хугацаанд Монголын амьд хөгжмийн ертөнцөд цоо ШИНЭ НЭГЭН ҮЕ орж ирснийг харж болно. Учир нь эдгээр хамтлагийн дийлэнх нь 2021-2025 оноос эхлэн уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тиймдээ ч энэ тайз нь аль хэдийн нэрд гарсан хамтлагуудаас илүүтэйгээр шинэ үеийн уран бүтээлчдийг танилцуулах орон зай гэж хэлж болох юм.
Хөгжмийн урсгалаар нь харвал Shoegaze / Dream Pop, Post-Rock / Slowcore, Indie Rock / Alternative Rock, Punk / Hardcore, Metal, Instrumental Rock төрлийн Тайланд, Солонгос, Якут, Монгол хамтлагууд байна.
Бангкок хотод төвтэй инструментал рок хамтлаг JPBS олон төрлийн жанрыг хослуулсан өргөн цар хүрээтэй дуу авианы орон зайг бүтээдэг. Тэдний тэсрэлттэй амьд тоглолт, хүчтэй сэтгэл хөдлөл, хяналттай нарийвчлал ба эмх замбараагүй хүчний нэгдэл нь кино мэт атлаа сорилт дэвшүүлсэн дуугаралтыг бий болгодог.
Sailor Honeymoon нь Сөүл хотод эмэгтэй уран бүтээлчдийн jam session-оос үүссэн панк-рок гурвал бөгөөд түүхий энерги, чөлөөт хандлагаараа танигдсан. 2024 оны дебют EP нь К-попоос өөр өнгө төрхийг харуулж, Pentaport Rock Festival болон Primavera Sound зэрэг фестивалиудад тоглож, 2025 онд NME 100 жагсаалтад багтсан.
Torden нь Yakutia нутгийн хатуу ширүүн байгаль, сүнслэг уламжлалаас сэдэл авсан Yakutian black metal урсгалаар тоглодог хамтлаг юм. Хүн ба байгаль хоёрын эртний холбоо, зан үйл, нууцлаг үзэл тэдний хөгжимд шингэж, үл мэдэгдэх ертөнц ба эртний ёслолын уур амьсгалыг мэдрүүлдэг. Тэд 2024 онд “In the Mist of Northern Lands” сингл болон клипээр дебютээ хийж, 2025 онд анхны Beneath the Skin EP-ээ гарган хоёр улсыг дамнасан 30 гаруй хотод сарын турш аялан тоглосон. Хамтлаг Solstitium Records лэйблтэй гэрээ байгуулсан бөгөөд хоёр гитарчин-дуучин, басс гитарчин, бөмбөрчнөөс бүрдсэн дөрвөн гишүүнтэй.
IWKC нь Москва хотод үүсгэн байгуулагдсан төсөл бөгөөд прогрессив рок хөгжмийг өвөрмөц, эклектик байдлаар тайлбарладгаараа онцлог. Неоклассик, арт рокоос эхлээд электрон хөгжим, туршилтын дуугаралт хүртэл олон төрлийн нөлөөг нэгтгэсэн тэдний хөгжим тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байдаг. Байгуулагдсанаасаа хойш 100 гаруй хөгжимчин энэхүү төсөлд оролцсон нь IWKC-ийн үргэлж шинэчлэгддэг хөгжмийн өнгө төрхийг бүрдүүлжээ.
2025 оны 4-р сард анхны бэлтгэлээ хийж, эхний уран бүтээл дээрээ ажиллаж эхэлснээр тус хамтлаг үүссэн. Тэд өвөрмөц дууны бүтэц, онцгой дуугаралт, нийгмийн асуудлыг шүүмжилсэн утга агуулгатай шүлгийг бүтээлдээ шингээн өөрийн хэв маягийг хөгжүүлж байна. Post rock, alternative rock, indie rock урсгалаар тоглодог бөгөөд 1990–2000-аад оны grunge, alternative, Brit pop, indie rock хамтлагуудаас нөлөө авдаг.
Dusty Tapes бол shoegaze, noise rock жанраар уран бүтээлээ туурвидаг хамтлаг юм. 2022 онд анх таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, “Haa Saigui” нэртэй анхны уран бүтээлийн дараа keyboard гишүүнтэй болж бүрэн бүрэлдэхүүн нь бүрдсэн. Dusty Tapes нь зөвхөн дуу хөгжмөөр хөгжөөх бус, өөрсдийн мэдрэмжийг сонсогчдод чин сэтгэлээсээ дамжуулахыг зорьдог.
Graveforest нь 2023 онд Улаанбаатарт байгуулагдсан, идэвхтэй хөгжмөө туурвиж буй blackened death metal төрлийн хамтлаг юм.
2025 онд байгуулагдсан LeftOvers хамтлаг нь Wet Leg хамтлагийн пост-панк өнгө аяс, хурц мэдрэмжээс нөлөө авсан инди рок уур амьсгалтай. Дуучин Золзаяа, басс гитарчин Марал, бөмбөрчин Оргил, гитарчин Ганхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр эрч хүчтэй хэмнэл, тоглолтын хөгжилтэй уур амьсгалыг бүтээдэг.
Lost in Nebula хамтлаг нь 2025 оны 8 сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан бөгөөд Postrock болон Slowcore урсгалыг хослуулан тоглодог. Хамтлагийн гишүүдийн хувьд Vocalist Э. Хулан, Rythm guitarist Г.Билгүүтэй, Solo guitarist Т. Жавхлан, Bass guitarist М. Мөнхжин болон Drummer П. Азжаргал зэргээс бүрдэнэ.
NEWBORN хамтлаг нь 2024 оны 1 сард байгуулагдсан, 4 гишүүнтэй бөгөөд Indie Rock, Pop болон Funk урсгалаар тоглодог. Бага хугацааг тайз нь дээр өнгөрөөсөн ч хүмүүст маш их хүртээлтэй хамтлаг билээ.
Out of the Tunnel нь 2025 онд Улаанбаатарт байгуулагдсан пост-рок хамтлаг бөгөөд Их Британи, Филиппин, Монголын хөгжмийнчдийг нэгтгэсэн. Төрөл бүрийн соёл, хөгжмийн гаралтай гишүүд нь бүтэц ба сэтгэл хөдлөлийн заагийг давсан гүн гүнзгий хөгжим бүтээдэг. Тэдний хөгжим нь давталт, текстур дээр суурилж, туршилтын хөгжим болон бусад урлагийн төрөлүүдээс нөлөөлж, аажмаар өргөн цар хүрээтэй дууны ханыг бүтээнэ. Хамтлагийн бүрэлдэхүүнд Пол, Пат, Чинбат, Жон нар багтдаг. Тэдний анхны Tunnel EP 2025 онд гарч, бүх томоохон стриминг платформ болон Bandcamp дээр сонсогдох боломжтой бөгөөд атмосфера, сэтгэл хөдлөлийг илтгэх аялгууны судалгааны эхлэл болсон.
Parking Pale нь 2025 онд байгуулагдсан таван гишүүнтэй indie/alternative төрлийн хамтлаг юм. Тэд YouTube дээрх Slot.machine синглээрээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хөгжмийн хэв маяг нь Орос болон Японы альтернатив хөгжмийн нөлөөгөөр тодорхойлогддог.
the rome 2025 оны хавар байгуулагдсан тус хамтлаг Slowdive хамтлагаас гүн нөлөө авч, тэдний tribute тоглолтуудыг зохион байгуулж эхэлсэн. Dream-pop, shoegaze-д үндэслэсэн ч “all genres lead to Rome” зарчмаар олон жанрын мэдрэмж, стиль нийлүүлэн cross-genre урсгалд тоглодог.
Tv Noise нь 2025 оны 9 сард байгуулагдсан Монголын hardcore punk хамтлаг. Тэд классик hardcore урсгалаас сэдэл авсан хурдтай, түүхий, цэвэр эрч хүчтэй дуугаралтаараа онцлог.
2021 оны намар Гранж болон Хэви Метал хөгжмийн нүсэр, түүхий хэмнэлд нэгдэн байгуулагдсан "Vagabond" хамтлаг нь өөрсдийн өвөрмөц өнгө төрх, эрч хүчтэй тоглолтоороо сонсогчдыг байлдан дагуулж буй шинэ үеийн рок хамтлаг юм. Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд Тэжүка (Басс), Далай (Гоцлол гитар), Тэнгис (Хэмнэлт гитар) нар тоглож байв.
Тус хамтлаг нь Nu-Metal, Rap-Metal урсгалаар тоглодог. 2025 оны 5 сард албан ёсоор байгуулагдсан. Нийт 5 гишүүнтэй.
Xatreich хамтлаг нь 2023 онд нэг хүний проект байдлаар эхэлсэн бөгөөд 2024 оны 12 сард албан ёсоор бусад 3 гишүүнтэй хамтлаг болсон. Хамтлаг голчлон atmospheric болон war black metal тоглодог бөгөөд хүчтэй ба гунигтай аялгууг хослуулан, тайзны үзүүлбэрт төвлөрч тоглохыг зорьдог. Одоогийн бүрэлдэхүүнд гитарчин, дуучин, ахлагч Хантулга, гитарчин Мөнх-Оргил, басс гитарчин Өсөх-Ирээдүй, бөмбөрчин Аялгуутөгөлдөр багтдаг.
989 Tent бол хамгийн бүтээлч, хамгийн шинэ дуугаралтуудыг нэг дор цуглуулсан тайз гэж хэлж болох юм. Хэрэв та зөвхөн алдартай хамтлагуудыг бус, шинэ дуу хоолой, хөгжмийн хил хязгаарыг тэлж буй уран бүтээлчид, урьд өмнө сонсож байгаагүй өнгө аясыг хайж байгаа бол энэ асар таны очих газар юм.
Энд Монголын шинээр гарч ирж буй dark trap, witch house, сute-core, Hyperpop зэрэг урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлаг дуучид болон Хятад, Солонгос, Филиппин, Итали зэрэг улсын өвөрмөц уран бүтээлчдийн хил хязгааргүй хөгжмийн олон өнгө төрхийг олж харна.
Post-punk, shoegaze, dream pop, hyperpop, electronic, breakcore, drum & bass, experimental hip hop, indie folk, avant pop, reggae, hard rock, alternative R&B зэрэг урсгалууд энэ тайзны өнгө төрхийг бүрдүүлж байна.
Horse Radio нь 2012 онд Бээжинд байгуулагдсан бөгөөд Хятадын Шинжаан дахь Монголчуудын нийгэмлэгийн гишүүдээс бүрддэг. Тэд нутгийнхаа хэлийг хөгжмийн бүтэцэд, орчин үеийн хөгжмийг зохион байгуулалтад ашиглан өвөг дээдсийн түүх, эх нутгийнх нь сүнслэг ой мод, цаст уулсаас урам авч бүтээлээ туурвидаг.
Fat Hamster & KANG New нь БНСУ-д төвтэй электрон хөгжмийн дуо бөгөөд хүчтэй басс, уянгалаг электро аялгуу, перкусс болон өвөрмөц вокалыг хослуулсан эрч хүчтэй лайв сетээрээ танигдсан. Тэд өөрсдийн LetzRatz бие даасан лэйблийг байгуулж, South Korea даяар болон гадаадад, тэр дундаа Япон улсад аялан тоглосон. Тэдний уран бүтээл Platform Magazine болон The Korea Times-аас онцлон үнэлэгдэж, Солонгосын инди электрон хөгжмийн тайзнаа өсөн нэмэгдэж буй нөлөөг нь бататгаж байна.
C.S.I. (Consorzio Suonatori Indipendenti) нь 1990-ээд оны эхээр CCCP – Fedeli alla linea хамтлагаас шууд үргэлжлэн бий болсон Италийн альтернатив рок, пост-панк урсгалын домогт хамтлаг юм. 25 жилийн дараа 2026 онд дахин нэгдэж, рок, фолк, экспериментал элементүүдийг ёс суртахуун, улс төр, утга зохиолын гүн уламжлалтай хослуулан бүтээлээ туурвидаг. Тэд хөгжмийг дурсамж, гэрчлэл хэмээн үзэж, түүх, дайн, хамтын үнэмшлийг дуу авиагаар илэрхийлдэг бөгөөд арилжааны амжилтаас илүү уран бүтээлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг.
One Click Straight бол ах дүү Sam, Toffer, Tim Marquez нар болон гитарчин Joel “Jpapi” Cartera нарын бүрдүүлсэн Филиппиний indie pop, electronic rock хамтлаг юм. Арав гаруй жилийн хугацаанд тэд хоёр бүрэн хэмжээний цомог, хоёр EP гаргаж, өвөрмөц дуугаралт болон эрч хүчтэй амьд тоглолтуудаараа үнэнч сонсогчдын хүрээллийг бүрдүүлжээ.
Death Souljah нь Улаанбаатар хотоос гаралтай underground артист бөгөөд dark trap, witch house, EDM болон experimental hip-hop урсгалыг хослуулдгаараа онцлог. Монголын шинэ үеийн underground урсгалын төлөөлөл болж, айдас төрүүлэм уур амьсгал, минимал хэрнээ хүчтэй продакшн, avant-garde horror дүрслэлээрээ ялгардаг. Түүний бүтээлүүд дотоод зөрчил, ганцаардал, залуусын соёлын харанхуй талыг хөндөж, дотоодын тайзнаас хальж өргөжин тэлж байна.
byeghosts хамтлаг нь 2024 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Gaze, dreamy гитарын дуугаралтыг электроник бөмбөр, синтесайзертай хослуулан маш уужим, өнгөлөг дуугаралт болон дүрслэл үүсгэхийг зорьдог.
Дотор Хүрээ нь avant pop, indie folk болон олон төрлийн хөгжимийг өвөрмөц орчин үеийн аялгуугаар хослуулсан Монгол хамтлаг юм. Тэдний анхны LP Заримдаа зүйлс 2025 оны 9 сард гарсан. Нэр нь зүрхний дотоод сэтгэл хөдлөлийн хүрээ болон нийслэл хүрээ буюу Улаанбаатарын түүхэн нэрийг илэрхийлдэг бөгөөд сонсогчидтой холбоо, хамтын энергийг илтгэнэ. Тэд уламжлалт Монгол элементийг орчин үеийн текстуртэй хослуулан, үндэс суурьтай мөртлөө ирээдүй рүү харсан хөгжим бүтээдэг.
Jiijah нь Улаанбаатараас хотоос гаралтай регги уран бүтээлч бөгөөд орчны нөлөө, регги хэмнэлийг хослуулсан өвөрмөц өнгө төрхөөрөө танигдсан. 2010 оноос хойш сонсогчдыг байлдан дагуулсан. Jiijah нь дотоод болон олон улсын тайзнаа тоглосоор, Монголын регги хөгжмийн ертөнцийг дэлгэрүүлж байна.
Маргад Дэлгэр нь Улаанбаатарт төрсөн, Токиод суурьшсан бие даасан уран бүтээлч юм. Тэр hyperpop болон туршилт шинжтэй хөгжмийг өндөр эрч хүчтэй продакшн, хөгжилтэй, cute-core дуу хоолойгоор хослуулан бүтээдэг. Маргадын хөгжмийн онцлог нь динамик вокал засвар, текстур бүхий дууны бүтэцэд төвлөрдөг бөгөөд энергиэр дүүрэн, сэтгэл хөдлөлийг өгсөн, зэрэгцээ сонирхолтой, хурц авиатай бүтээлүүдийг туурвидаг.
Rec on хамтлаг нь 2011 оноос хойш ПТ наадамд оролцож байгаа Hard rock, Classic rock genre уран бүтээл хийдэг. RecOne студио цомогтой.
Silhouette Tuesday нь 2018 онд Улаанбаатар хотод байгуулагдсан post-punk, shoegaze нөлөөтэй хамтлаг юм. Тоос сорогч мэт ширүүн гитарын дуугаралт, үсрэнгүй басс шугам, хүчтэй бөмбөрийн хэмнэлээрээ онцлог бөгөөд shoegaze суурьтай ч олон төрлийн нөлөөг шингээж, өөрсдийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон.
Sinusoid бол байгалийн бус төгс, хязгааргүй дуугаралт бөгөөд 2 хүнээс бүрдэх electronic duo юм. 2024 оноос Electro, Breakcore, Drum n Bass, Hyperpop урсгалаар уран бүтээлээ нийтэлж эхэлсэн.
STARRU хамтлаг нь 2023 онд 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан хамтлаг бөгөөд голчлон Indie Rock урсгалаар уран бүтээлээ туурвидаг.
Teresa In The Moon хамтлаг нь 2019 онд Улаанбаатар хотод байгуулагдсан бөгөөд Post-Punk, Dream Pop, Synth-pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг. The Cure, Depeche Mode, Joy Division зэрэг 80-аад оны сонгодог хамтлагуудаас сэдэл авч, орчин үеийн minimal pop болон indie аязтай хослуулан тоглодгоороо онцлогтой.
Tumro нь акустик хөгжим, R&B болон инди поп урсгалын элементүүдийг уялдуулан бүтээл туурвидаг Монголын дуучин, дуу зохиогч юм. Түүний хөгжмийн өнгө аяс нь намуухан, дотно мэдрэмж төрүүлдэг бөгөөд ихэвчлэн зөөлөн гитарын аялгуу, дулаан уянгалаг хоолой дээр тулгуурлан бүтдэг.
Yuymbol нь түүх өгүүлэгч, хөгжмийн уран бүтээлч бөгөөд мэдрэмжээ хөгжим, дүрс, үгээр илэрхийлдэг. Тэр 2020 онд ганц банзан гитартай, энгийн бичлэгийн хэрэгслээр эхэлж, 2024 оноос Raw Underground Records-тай хамтран Ethereal дебют синглээсээ эхлэн нийт 7 сингл гаргасан. Түүний хөгжим нь Alternative R&B, Art Pop, Indie/Chamber Pop дээр төвлөрдөг, ихэвчлэн түүхий, сэтгэл хөдлөлийн хүчтэй бөгөөд нууц дурсамж, баяр гунигийн гоо сайханыг дамжуулахыг зорьдог. Тэр амьд хөгжимчидтэй хамтран тоглохыг илүүд үздэг ба Playtime Festival 2026-д оролцох гэж байна.