"Найзуудаараа, олуулаа нэг машинд эсвэл фестивалийн автобус зэргээр зорчин ирж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаарай"
Тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн ажилладаг фестивалийн хувьд наадмын үеэр гарч буй хог хаягдал, машины утаа зэрэг байгаль орчинд үзүүлж буй нөлөөгөө багасгахаар талбайдаа
60,000 орчим мод тариад байгаа аж.
Цаашдаа нийт
200,000 мод тарьснаар фестивалийн үеэр ялгарах CO2-г бууруулна гэсэн алсын хараатай байгаа юм байна.
Тиймдээ ч энэ жил үзэгчдэдээ машиндаа ганц, хоёулхнаа ирэхээс илүү найзуудаараа, олуулаа нэг машинд эсвэл фестивалийн автобус, UB Cab-ийн Alphard зэргээр зорчин ирж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм байна. Түүнчлэн аль болох
гурван хоног байрлаж үзэхийг зөвлөв.
Мөн наадмын хүрээнд үүсэх хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах тогтолцоог хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон дахин ашиглах боломжтой
Reusable Cup хэрэглээг хэвшүүлснээр байгальд ээлтэй фестивалийн соёлыг бүрдүүлээд байгаа аж.