- Фестивалийн тайзан дээр эгшиглэх хөгжмийг үзэгчид бүх мэдрэхүйгээрээ хүлээн авч, тухайн мөчид бүрэн автахад тайзны гэрэлтүүлэг, орон зайн шийдэл, визуал дүрслэл, техникийн гүйцэтгэл, системийн найдвартай ажиллагаа асар чухал үүрэгтэй байдаг. Иймд “Playtime Festival 2026” энэ жил дэлхийн хэмжээний фестиваль, тайзны урлаг, гэрэлтүүлэг, дүрслэлийн чиглэлээр ажилладаг олон улсын уран бүтээлчид болон продакшн багуудтай хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн нэр хүндтэй фестивалиуд, томоохон тоглолтууд болон урлагийн төслүүдэд оролцож байсан туршлагатай тэдгээр олон улсын уран бүтээлчид, продакшн багуудыг танилцуулж байна. IKON.MN М.Батчимэг