Playtime Festival 2026 наадмын оргил өдөр болох 7-р сарын 4-ний НЭГ ӨДРИЙН ТАСАЛБАР борлуулагдаж эхэллээ

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Playtime Festival 2026 наадмын оргил өдөр болох 7-р сарын 4-ний Бямба гарагийн Last Day Ticket буюу нэг өдрийн тасалбар албан ёсоор борлуулагдаж эхэлжээ. 

Энэ жил Playtime Festival тасалбарын сонголтоо өргөжүүлж, одоо борлуулагдаж буй 2 болон 3 өдрийн тасалбаруудаас гадна фестивалийн сүүлийн өдөрт оролцох хүсэлтэй үзэгчдийн хүсэлтэд үндэслэн Last Day Ticket буюу нэг өдрийн тасалбарыг шинээр борлуулалтад гаргаж байгаа юм байна.

Фестивалийн сүүлийн өдөр нь энэ жилийн хамгийн өргөн цар хүрээтэй, олон өнгө аяс огтлолцсон хөгжмийн хөтөлбөрөөр өндөрлөх бөгөөд дэлхийн болон Монголын тайзнаа өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм. Энэ өдрийн хөтөлбөрийг Франц–Британийн домогт Stereolab болон Өмнөд Солонгосын орчин үеийн indie хөгжмийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг HYUKOH тэргүүлнэ.

Харин электроник хөгжмийн тайзнаа Helena Hauff, DJ Stingray 313, Identified Patient зэрэг уран бүтээлчид тоглож, фестивалийн төгсгөлийн өдрийн эрч хүч, хэмнэлийг тодорхойлох болно. 

Мөн The Lemons, HONH, Enji, Lord Spikeheart, One Click Straight, Fat Cat Jazz Club, Silhouette Tuesday, JPBS, IWKC зэрэг олон улсын болон Монголын уран бүтээлчид рок, жазз, электрон, альтернатив, экспериментал хөгжмийн урсгалуудыг нэг дор нэгтгэн, Playtime Festival-ийн хамгийн дурсамжтай үдшийг бүтээхээр бэлтгэж байна.

2026 оны 7-р сарын 2-4-ний өдрүүдэд Playtime хүрээлэнд зохион байгуулагдах Playtime Festival нь 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд олон улсын болон дотоодын нийт 124 уран бүтээлч, 17 улсын уран бүтээлчдийг нэгтгэсэн, фестивалийн түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй lineup-ийг толилуулж байгаагаараа онцлог юм.

Үүнээс гадна Тайландын Big Mountain болон Wonderfruit фестивалиудын тайзны бүтээлээрээ танигдсан олон улсын продакшны багууд, мөн дэлхийн хэмжээний хөгжмийн наадмууд дээр ажилласан туршлагатай мэргэжилтнүүд фестивалийн тайз, визуал бүтээн байгуулалтад нэгдэн ажиллаж байгаа нь энэ жилийн фестивалийн онцлох ялгарал болж байна.

Зөвхөн нэг өдрийн хөтөлбөрт л гэхэд олон улсын болон Монголын хөгжмийн тайзнаа өөрийн өнгө төрхөө бүрдүүлсэн 40 гаруй уран бүтээлч, хамтлаг оролцох бөгөөд фестивалийн хамгийн өргөн хүрээтэй урлаг, хөгжмийн болон хөгжмийн бус хөтөлбөрүүд энэ өдөр төвлөрчээ.

Playtime Festival-д бүтэн гурван өдөр оролцох боломжгүй ч фестивалийн хамгийн оргил өдрийг алдахыг хүсэхгүй байгаа бол Last Day Ticket нь үзэгч таны хамгийн тохиромжтой сонголт байх болно.

Тасалбаруудыг Playtime Festival-ийн албан ёсны вэбсайт www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр худалдан авах боломжтой.
зураг