Моносын “Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр” нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монос эмийн үйлдвэр 1990 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн өдийг хүртэл уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлсээр ирсний дүнд ДЭМБ-ын GMP /Good Manufacturing Practice/ буюу “Үйлдвэрлэлийн зохистой дадал” гэх стандартад нийцсэн “Уламжлал болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр”-ээ энэ сарын 25, 26-ны өдрүүдэд нээж байна.

Монос Уламжлалт болон Ургамлын гаралтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ

Монголын уламжлалт анагаах ухааны өв мэдлэгийг орчин үеийн эмийн үйлдвэрлэлийн GMP стандарт, орчин үеийн дэвшилтэд технологи, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг үйлдвэрлэлийн шийдэлтэй хослуулсан Уламжлалт болон Ургамлын гаралтай эмийн шинэ үйлдвэрийг танилцуулах үйл ажиллагаа GMP Монос Үйлдвэрлэлийн цогцолборт зохион байгуулагдлаа.

зураг
 

Монос Эмийн Үйлдвэрийн хэрэгжүүлж буй уг төслийн санаачлагч, удирдагчаар Монос Группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, эрдэм судлалын мэдлэгийг олон улсын түвшний эмийн үйлдвэрлэлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, цаашлаад экспортын бүтээгдэхүүн бий болгох зорилготой.

Шинэ үйлдвэрийн барилга нь нийт 8,340 м² талбайтай бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн зориулалттай талбай 3,154 м²-ийг эзэлнэ. Үүнд ургамал боловсруулах үйлдвэр, Шингэн эмийн үйлдвэр, хатуу тугнагдсан эмийн үйлдвэр, GDP стандартын агуулах болон инженерийн дэд бүтцийн хэсгүүд багтаж байна.

зураг
 
зураг
 

Төслийн нийт хөрөнгө оруулалт 30 тэрбум төгрөг бөгөөд үйлдвэр нь 168 өрөө, үүнээс 140 clean room system өрөө-тэй байхаар төлөвлөгдсөн.

Үйлдвэрийн технологийн шийдэлд ургамлын анхдагч боловсруулалт, ургамал хандлах, өтгөрүүлэх, хуурайшуулах, жимс боловсруулах, уламжлалт тан, талх, үрэл эм үйлдвэрлэх, мөн шахмал, бүрхүүлтэй шахмал, капсул, зөөлөн капсул, мөхлөг, нунтаг болон шингэн эм үйлдвэрлэх шугамууд багтаж байна.

зураг
 

Төслийн хүрээнд уламжлалт болон ургамлын гаралтай одоо үйлдвэрлэж буй 22 бүтээгдэхүүн дээр нэмэгдэн 14 шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрэхээр төлөвлөгдөж, 19 бүтээгдэхүүн судалгаа хөгжүүлэлтийн шатанд байна. Мөн төсөл хэрэгжсэнээр 50 шинэ ажлын байр бий болох юм.

Нээлтийн Үйл ажиллагааны үеэр зочид шинэ үйлдвэрийн ерөнхий төлөвлөлт, технологийн шийдэл, чанарын хяналтын тогтолцоо, GMP шаардлага хангасан үйлдвэрлэлийн орчин болон Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн үйлдвэрлэлтэй хослуулж буй хөгжлийн чиглэлтэй танилцав.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.