Б.Очирбат: Нийслэлд өнгөрсөн оноос 176 хяналтын цэгт зөрчил илрүүлэх 2,000 гаруй камерыг суурилуулсан

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17) наймдугаар сарын 17-28-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ.

Энэ үеэр замын хөдөлгөөний зохицуулалт болон нийтийн хэв журмыг хамгаалахтай холбоотой мэдээллийг Тээврийн Цагдаагийн Албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат дараах мэдээллийг өглөө. 



Тэрбээр "Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл саатал үүсгэхгүй хяналтын камерын системтэй уялдуулж хөдөлгөөний зохицуулалтыг хийдэг.

Хязгаарлалт бүхий бүсэд хязгаарлалтад ороогүй тээврийн хэрэгслүүдийг холбогдох байгууллагуудаас гарсан зөвшөөрлийн хүрээнд нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллана.

Хөдөлгөөний чиглэл буюу замын хөдөлгөөний зохицуулалт болон нийтийн хэв журам хамгаалах чиглэлд цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах хуваарь, төлөвлөлтийг хийж байгаа.

Цэнхэр, ногоон гэсэн хоёр бүс байгаа. Цэнхэр нь НҮБ-ын хамгаалалтад тусгай үйл ажиллагаа явуулдаг бүс.

Ногоон бүс нь иргэд олон нийт, төлөөллийн байгууллага сонирхож очих боломжтой бүс юм. Энэ хоёр бүсээс гадна талд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үйл ажиллагааг цагдаагийн байгууллага зохион байгуулж ажиллана.

Ногоон бүс нь цэнхэр бүсийнхээ урд байрлаж байгаа. Ногоон бүс рүү янз бүрийн байгууллагын төлөөлөл орж сонирхох тохиолдолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол бий. Энэ зогсоолоос унадаг дугуйн зам, тусгай тээвэрлэлтийн тээврийн хэрэгслүүд иргэдийг зөөж аваачих үйл ажиллагааг явуулна.

Ногоон бүс рүү алхах эсвэл унадаг дугуйгаар явах болон бусад зориулалтын тээврийн хэрэгслээр очиж үзэх боломжтой. Нийслэлд өнгөрсөн оноос 176 хяналтын цэгт 2,000 гаруй зөрчил илрүүлэх камерыг суурилуулсан байгаа. Зөвшөөрөлгүй буюу улсын дугаарын хязгаарлалтад орсон тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд хяналтын камерын систем  бүртгээд зөрчлийн хариуцлага тооцно" гэлээ.