Богд банк төлбөрийн картын системийн аюулгүй байдлын олон улсын PCI DSS стандартыг амжилттай нэвтрүүлж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа
Харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг тэргүүн зорилтоо болгон ажилладаг Богд банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) стандартын 4.0.1 хувилбарыг дотоодын Инфосок зөвлөхтэй хамтран үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж чадлаа. Ийнхүү олон улсын шаардлагыг хангаснаа ISOQAR India байгууллагаар баталгаажуулан, албан ёсны гэрчилгээгээ хүлээж авлаа.
Тус гэрчилгээ нь Богд банкны картын мэдээлэл хадгалах, боловсруулах, дамжуулах бүхий л үйл ажиллагаа олон улсын аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж байгааг баталгаажуулж байгаа юм.
Банк PCI DSS стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр:
- Төлбөрийн картын мэдээллийг хамгаалах хамгаалалтын олон давхар хяналт нэвтрүүлсэн;
- Харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг олон улсын түвшинд хамгаалах орчныг бүрдүүлсэн;
- Кибер халдлага, мэдээлэл алдагдах эрсдэлийг бууруулсан;
- Мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй хяналт, мониторинг, сайжруулалтын тогтолцоог хэрэгжүүлсэн зэрэг үзүүлэлтүүдийг хангаж байна.
Богд банк харилцагчдынхаа итгэлийг эрхэмлэн, дэвшилтэт технологи болон олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, санхүүгийн үйлчилгээний аюулгүй байдлыг улам бүр бэхжүүлсээр байна.
Итгэл түгээнэ – БОГД БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
