Олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай Туяа эмчилгээний төвийн нээлт боллоо

Б.Мөнхтуяа, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хавдар судлалын үндэсний төв нь ТУЯА эмчилгээний тасгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2026 оны нэгдүгээр сараас эхлэн эмчилгээний төв болгосонтой холбоотой ололт, амжилтаа танилцуулсан өдөрлөг (2026.08.07) боллоо.

Энэхүү төв байгуулагдсанаар хорт хавдрын туяа эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, дэвшилтэт технологийг нутагшуулах, мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх,  чухал ач холбогдолтой юм байна. 

Мөн цацрагийн хамгаалалт, эмчилгээний аюулгүй байдлыг хангах, иргэдэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлж буйг мэргэжлийн эмч нар онцоллоо.

Тус төв нь Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмжид нийцүүлэн клиник болон эмнэлгийн физикийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, чанарын баталгаажуулалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг цогцоор нь хэрэгжүүлэх аж. Ингэснээр иргэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ авах боломж улам нэмэгдэнэ.

Харин ТУЯА эмчилгээний хөгжлийн онцлох үе шатыг дурдвал:

  • 1959 он Монгол Улсад туяа эмчилгээний түүх эхлэв
  • 2019 он Орчин үеийн шугаман хурдасгуурыг ашиглалтад оруулав
  • 2022 он MRT, VMAT технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэв
  • 2024 он Элэг, уушгины хавдарт SBRT эмчилгээг нэвтрүүлэв
  • 2026 он Тархины хавдрын SRS эмчилгээг эхлүүлэв
  • 2026 он Туяа эмчилгээний тасгийг өргөжүүлэн үндэсний хэмжээний ТУЯА эмчилгээний төв болгон хөгжүүлжээ.
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төв