HushKhan: Гадаад зочдодоо өгөх гарын бэлэг
Facebook: hushkhan.mn
Instagram: hushkhan.mn
Холбоо барих: +976 77173399
Монгол орны уудам тал нутаг, онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй соёлыг сонирхон зорин ирэх гадаадын жуулчдын урсгал жилээс жилд нэмэгдсээр байна. Тэд Монголд байх хугацаандаа мартагдашгүй дурсамж бүтээж, удахгүй эх орон руугаа буцахдаа Монголын тухай сайхан сэтгэгдэл, дурсамж дүүрэн буцдаг. Харин тэрхүү дурсамжийг улам тод үлдээх нэгэн чухал зүйл бол Монголын онцлогийг илтгэх, Монголын амт шингэсэн бэлэг юм.
Монголчууд бид эртнээс зочин гийчнийг байгаа хүнсээрээ дайлж баярлуулаад, гарыг нь цайлган бэлэг өгдөг нь хүндлэлээс гадна дахин уулзах урилга болдог сайхан ёсон бий. Тиймдээ ч гаднын зочдод зөвхөн Монголд байдаг хүнс, зоогоор дайлж, явахад нь гарын бэлэг болгон өгвөл тэд Монголыг улам ихээр дурсаж, дахин ирэх хүсэлтэй болох нь гарцаагүй.
Яг энэ хэрэгцээ, соёлыг бодолцон HushKhan брэндийн хамт олон гадаадын зочдод өгөх бэлгийг илүү хялбар, хүртээмжтэй сонгох боломжийг бүрдүүлж, Шангри-Ла зочид буудлын 1-р давхарт өөрсдийн pop-up дэлгүүрийг нээгээд байна. Энэхүү түр дэлгүүрт HushKhan брэндийн байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнүүдийг нэг дороос сонгон авах боломжтойгоос гадна бүх бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаагаараа онцлог юм.
Дэлгүүр өдөр бүр өглөөний 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд жуулчид болон хотын иргэдэд аль алинд нь нээлттэй. Ийнхүү төв байршилд байрлаж буй нь аяллын завгүй хөтөлбөр дунд ч амархан зорин очиж, бэлгээ сонгох боломжийг бүрдүүлж байна.
Зөвхөн Монгол, Сибирийн ойд ургадаг хуш модны самрын шим тэжээл, ашиг тусыг дэлхийн олон оронд сайн мэддэг бөгөөд зорьж авдаг бүтээгдэхүүн нь байдаг. Омега тосны хүчлүүд, амин дэмээр баялаг энэхүү хүнс нь эрүүл мэндийг дэмжих үнэт бүтээгдэхүүнд тооцогддог тул гадаадын зочдод өгөхөд үнэ цэнтэй бэлэг болж чадна.
Тиймээс Монгол орноор аялсан гийчдээ сэтгэлд хоногшсон дурсамжтай нь хамт, байгалийн шимийг агуулсан HushKhan брэндийн бүтээгдэхүүнээр үдээрэй. Энэ нь гар цайлгаад өнгөрөх бус, Монголыг дахин зорих хүслийг нь өдөөх үнэ цэнтэй “Урилга” болох болно.
Hushkhan: Эрүүл хүнсээр Дэлхийг дайлна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

