ОБЕГ: Ховд аймагт энэ сарын 1-нд сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Г.Мөрөн, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвд бага насны хүүхэд 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны 20:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, 48 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн 10 настай, эмэгтэй А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.