Ховд аймгийн Буянт сумын нутагт сураггүй алга болсон 10 настай охиныг ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу наймдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ хугацаанд 10 настай А нь энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийн 08:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

