"Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгож, 200 орчим аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:43 2026/08/10

"Сэлбэ-20 минутын хот” дэд төвд мэдээлэл технологи, инновац, аялал жуулчлал, соёл амралтын эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатын өгч буй мэдээллээр "Сэлбэ хотын анхны агуулга нь агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах 20 минутын хот байсан. Энэ хүрээнд нийгмийн дэд бүтэц болон эдийн засгийн дэд бүтцийг хүргэх зарчмын хүрээнд тусгай бүс болгож, худалдаа үйлчилгээг Сэлбэ хот руу урих бодлого баримталж байгаа.

Тусгай бүс өөрийн гэсэн хууль, зохион байгуулалттай байдаг. Эдийн засгийн болоод татварын бүхий л хөнгөлөлт эдэлнэ. Бүх аж ахуй нэгжүүд тусгай бүсэд бүртгэлтэй болоод явчихвал нийслэлийн татварын орлогод хүндрэл учирна. 

Одоогоор 200 орчим аж ахуйн нэгж байгууллагыг Сэлбэ хотын тусгай бүсэд үйл ажиллагаа явуулах боломжоор хангана. Үүнээс илүү гаргавал татварын орлогыг бүрдүүлэхэд хүндрэлтэй болно. 

Засаг захиргааны нэгж дээр статусын асуудал хуулиар хөндөгдөнө. Өнөөдрийн өргөн барьж буй асуудал нь Тусгай бүс болохыг дэмжүүлээд, бүх төрлийн судалгаа шинжилгээ хийж эцсийн байдлаар ИТХ-ын хуралд оруулж ирнэ. 

158 га газрын 40 газарт үйлчилгээ болон эдийн засгийн бүтэц байгуулагдахаар төлөвлөгдсөн. Иргэдийн хурлаас дэмжлэг авбал илүү нарийвчилсан байдлаар судална" гэв.

10:55 2026/08/10

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар "Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ дэд төв орчмын 159.4 га талбайд Нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж байгаа аж.