Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар тогтвортой байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас: 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дарьгангын тал нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. ширүүснэ.
Агаарын температур: 14, 15-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18...+23 градус, бусад хугацаанд шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
