Боксчин Т.Энхтөр допингийн зөрчил гаргаснаар эрхээ хоёр жилээр хасууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Допингийн Эсрэг Агентлаг (ITA)-аас Монголын боксчин Т.Энхтөрийг допингийн зөрчил гаргасан гэж үзэн эрхийг нь хоёр жилээр хассанаа зарлалаа.

Т.Энхтөрийг допингийн комисст байршлаа заагаагүй зөрчил гаргасан гэж үзсэн байна. Түүнийг сүүлийн 12 сарын хугацаанд гурван удаа байршлаа заагаагүй гэж буруутгасныг хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр Т.Энхтөр 2026 оны зургаадугаар сарын 10-наас хойш 2028 оны зургаадугаар сарын 9-нийг дуустал эрхээ хасуулав. Мөн 2025 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш үзүүлсэн бүх амжилт, медаль, чансааны оноог хүчингүйд тооцогдох юм.

Өдгөө 24 настай Т.Энхтөр нь боксын олон улсын хэмжээний мастер цолтой. Эрэгтэйчүүдийн 60-аас 65 кг-ын жинд тулалддаг. Дэлхийн цом болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. 

 

Эх сурвалж: ITA