ФОТО: Элсэлтийн шалгалтын анхны оноо буюу 100 онооноос хэдэн оноо авсныг харуулж буй явц
2026 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр эхэллээ.
Элсэлтийн шалгалт дууссаны дараа шууд засалтыг хийх ба шалгуулагч хариултын хуудсаа өөрөө төхөөрөмжид уншуулаад, дэлгэц дээр анхны дүн оноогоо хараад гарах юм байна.
Шалгах явцад блокчэйн технологи ашигладаг учир шалгуулагчийн анхны оноо шууд БҮТ-ийн сервер болон их дээд сургуулиудын сервер үү дамжина. Ямар ч гар ажиллагаа байхгүй гэв.
Мөн шалгалтын үр дүн буюу батламж хуудсаа лавлагаа маягаар авах бол БҮТ-ийн сайтаар авч болох ба e-mongolia-с авч болох аж.
Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт жил ирэх тусам боловсронгуй болж байгаа. Иргэд элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, дүн оноо, үнэнч шударга байдал дээр итгэлтэй болсон.
Санаатай болон санаандгүй байдлаар шалгалтын сэдэв даалгавар задарсан мэт ойлголтыг иргэдэд өгөх, алдаатай даалгаврыг буруу үнэлсэн мэт зүйлс болдог. Өнгөрсөн 20 жилд элсэлтийн шалгалт задарсан асуудал нэг ч удаа гарч байгаагүй. Задрах ч боломжгүй учир хий дэмий хоосон худал мэдээлэлд автахгүй байхыг зөвлөв.
Анхны оноогоо харж буй явц:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

