Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тавдугаар сарын тэмцээнийг гэмтлийн улмаас өнжихөөр боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 18 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны Ням гарагт эхэлсэн юм.

Дээд зиндаанд ёкозүна Оносато, озеки Аонишики нар гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжиж буй. Тэгвэл ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдөр комүсүби Такаясүтай оноолт таарсан. Энэ барилдааны төгсгөлд С.Бямбасүрэн хүнд бэртэл авснаар ялагдсан юм.

Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн монгол ёкозүна тэргэнцэр дээр сууж ордноос гарсан аж. Улмаар түүний багш нь өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө шавь нь цаашид тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсныг дурдсан байна.

Ийнхүү өдгөө 26 настай Хоошёорюү сүмогийн тэмцээнийг дундаас нь орхиж байгаа тоо наймд хүрэв. Өнгөрсөн оны гуравдугаар сард ёкозүна цолд хүрснээс хойш гурав дахиа гэмтлийн улмаас өнжиж буй. 

Тэрбээр ёкозүна цолд хүрснээс хойш дахин түрүүлж амжаагүй байгаа юм. Өнөөдөр маэгаширагийн тэргүүн бөх Фүжинокаватай оноолт таарсан байв. Эхний өдөр озеки Котозакүраг давсан тэрбээр барилдалгүйгээр 2:0 амжилттай боллоо.

 

Эх сурвалж: The Mainichi