Дэлхийн тэргүүлэгч компаниудад апп-аасаа хөрөнгө оруул
М Секьюритис ҮЦК гадаад үнэт цаасны арилжааны үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр М банкны харилцагчид Apple, Nvidia, Tesla, Amazon зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцаа болон ETF-д олон шат дамжлага давж, олон апп татах шаардлагагүйгээр өдөр бүр ашигладаг апп-аасаа дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой боллоо.
Түүнчлэн харилцагчид маань дахин бүртгэл үүсгэх, олон төрлийн мэдээлэл бөглөх шаардлагагүй бөгөөд М банк апп дахь мэдээллээ ашиглан үйлчилгээгээ идэвхжүүлэх боломжтой юм шүү.
Мөн хувьцааг заавал бүтнээр нь авах шаардлагагүй бөгөөд хэсэгчлэн хөрөнгө оруулах боломжтой тул анхны хөрөнгө оруулалтаа өөрт тохирсон дүнгээр эхлүүлэхэд илүү хялбар болж байна. Хөрөнгө оруулалтаа дэлхийн зах зээл рүү тэлэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан шинэ боломжийг М-ийн найзууд нь таны гар утсанд багтаалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
