ТАНИЛЦ: Япон Улсад зорчих нэг болон олон удаагийн визийн шинэчлэгдсэн төлбөр

Б.Бадамгарав, IKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Япон Улсын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас Консулын үйлчилгээний төлбөр хураамж нь холбогдох хууль журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2026 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэх болсныг мэдэгдэв.

Тодруулбал гадаад паспортын хураамж долдугаар сарын 1-ний өдрийн захиалгаас, визийн хураамж нь зургаадугаар сарын 30-ны өдрийн мэдүүлгээс (eVISA-ний хувьд 29-ний өдрийн 17:00 цагаас хойших мэдүүлгээс) эхлэн тус тус шинэчлэгдсэн үнийн дүнгээр мөрдөгдөж эхэлнэ. Тодорхойлолтын хураамжид өөрчлөлт ороогүй болно.

Гол өөрчлөлтүүд

  1. Паспортын хураамжийг бууруулах
  2. 18 ба түүнээс дээш насныханд 5 жилийн хүчинтэй паспорт олголтыг зогсоох
  3. Энгийн болон олон удаагийн визийн хураамжийг нэмэгдүүлэх
  4. Дамжин өнгөрөх визийн олголтыг зогсоох

Консулын үйлчилгээний төлбөр хураамж

2026 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх консулын үйлчилгээний төлбөр хураамжийн мэдээлэл:

зураг
 
  1. Гадаад паспорт болон тодорхойлолтын цахим захиалгын хураамжийг Япон иенээр тооцон төлөх бөгөөд дээрх үнийн дүнгээс зөрүүтэй байх тул анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хэргийн яамны цахим хуудаснаас авна уу.
  2. Визийн хураамжийн тухайд 6-р сарын 30-ны өдрийн мэдүүлгээс (eVISA-ний хувьд 29-ний өдрийн 17:00 цагаас хойших мэдүүлгээс) эхлэн шинэчлэгдсэн үнийн дүнгээр тооцох тул анхаарна уу.

Анхаарах зүйлс

  1. Тус Элчин сайдын яаман дээр өөрийн биеэр ирж мэдүүлсэн мэдүүлгийн үйлчилгээний хураамжийг бэлнээр, тухайн улсын мөнгөн дэвсгэртээр (төгрөг) төлөхийг анхаарна уу.
  2. Гадаад паспортын хураамжийн тухайд, өөрийн биеэр ирж паспорт захиалах болон цахимаар захиалах үеийн хураамжийн үнийн дүн өөр болохыг анхаарна уу.
  3. Виз мэдүүлгийн төвд мэдүүлсэн визийн тухайд, визийн хураамжаас гадна үйлчилгээний хөлс нэмэлтээр тооцогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг виз мэдүүлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраас лавлана уу.
Утас: +976-7505-1102(автомат хариулагч), +976-7011-4446 (оператортай холбогдох)

 

Эх сурвалж: Япон Улсын ЭСЯ