Япон улс нэг удаагийн визийнхээ хураамжийг долдугаар сараас эхлэн тав дахин өсгөнө
Япон улсын засгийн газар ирэх долдугаар сараас эхлэн гадаадын иргэдэд зориулсан нэг удаагийн нэвтрэх эрхтэй визийн хураамжийг 3,000 иенээс ($18.6) тав дахин өсгөж, 15,000 иен болгож буйг Баасан гарагт зарлажээ.
1978 оноос хойш анх удаа шинэчилж буй энэ алхмаа иений ханшийн сулрал, инфляцын өсөлттэй холбогдуулан авч буй арга хэмжээ гэж тайлбарласан байна.
Үүнээс гадна олон удаагийн нэвтрэх эрхтэй визийн хураамжийг одоогийн 6,000 иенээс 30,000 иен болгон өсгөхөөр болжээ.
“Энэхүү арга хэмжээ нь Японыг чиглэсэн аялал жуулчлалд шууд нөлөөлөхгүй гэж бид үзэж байна” гэж тус улсын гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
Ингэснээр Япон улсын визийн хураамж Их Долоогийн бүлгийн гишүүн орнуудын түвшинд ойртож байгаа юм байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
