ҮЙЛ ЯВДАЛ: “Соёл-Эрдэнэ 55” хүндэтгэлийн тоглолтын хэвлэлийн хурал болно

ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалын хичээлээр улс орон даяар үргэлжилнэ.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

09:00 цагт Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45 дугаар хуралдаан болж байна.

Эрүүл мэндийн яаманд

09:00-12:00 цагт Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Эрүүл мэндийн яам хамтран "СЭМҮТ-д урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж буй иргэдийн асуудал" сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болно.

12:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн асуудлаар мэдээлэл өгнө.

Үндэсний аудитын газарт

11:00 цагт Төрийн аудитын байгууллагаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд хийсэн судалгааны талаар мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Нийслэлийн иргэдийн өдөр Хүрээ цам-Даншиг наадмын хүрээнд “Соёл-Эрдэнэ 55” хүндэтгэлийн тоглолтын хэвлэлийн хурал болно.