Б.Бямбасайхан: Сүнжинграндын хажуугийн үерийн далан нурж, автомашинаар зорчиж буй иргэд унах эрсдэлтэй байна
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын далан нуржээ.
Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Зүүн уулын суваг буюу Сүнжинграндын хажуугийн үерийн далан хоёр хэсэгтээ нийт 60 орчим метр нурж, эвдэрсэн. Үерийн далан нурснаар үерийн усыг өнгөрөөх боломжгүй, автомашинаар зорчиж байгаа иргэд унах эрсдэлтэй болсон байна.
Далангийн нурсан хэсгийг өнөөдрөөс засварлаж байгаа бөгөөд 10 хоногийн хугацаанд гүйцэтгэх тул иргэд анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна" гэж мэдээллээ.
Өмнө нь 2023 онд болсон үерийн үеэр уг далан эвдэрч 2024 онд засварлаж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
