Б.Нямцэрэн: “Mommy & Baby Expo”-г эх, хүүхдийн салбарын хамгийн хүлээлттэй, үнэ цэнтэй арга хэмжээ болгох зорилготой ажиллаж байна

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Mommy & Baby Expo 2026” олон улсын эх, хүүхдийн үзэсгэлэн хоёр дахь жилдээ тавдугаар 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч Эхлэл Өрнөл ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Нямцэрэнтэй ярилцлаа.

-Танай компани “Mommy & Baby Expo” олон улсын эх, хүүхдийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн анхны зохион байгуулалтаас ямар сургамж, туршлага авч, “Mommy & Baby Expo 2026”-д ямар шинэчлэл, онцлогийг нэвтрүүлж байна вэ?

-Өнгөрсөн жилийн “Mommy & Baby Expo”-г санаачлан эхлүүлснээр бид нэг зүйлийг маш тодорхой ойлгосон. Монголын гэр бүлүүд, ялангуяа шинэхэн аав ээжүүдэд эх, хүүхдийн чиглэлийн чанартай, итгэлтэй, нэг дор төвлөрсөн арга хэмжээ үнэхээр хэрэгтэй байсныг олж харсан.

Хэрэглэгчид бүтээгдэхүүнээ нүдээр харж, гартаа барьж, мэргэжилтнүүдтэй шууд ярилцан бодит мэдээлэл, зөвлөгөө авах боломж нь тэдэнд ямар их үнэ цэнтэй болохыг бид өнгөрсөн жилээс мэдэрсэн. Нөгөө талд оролцогч байгууллагууд маань хэрэглэгчидтэйгээ илүү ойртож, тэдний санал хүсэлт, бодит хэрэгцээг сонсож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах чухал туршлага хуримтлуулсан гэж харж байна.

Тиймээс энэ жилийн хувьд бид зөвхөн цар хүрээгээ тэлээд зогсохгүй оролцогч байгууллагууд болон зочдын туршлагыг илүү үнэ цэнтэй, илүү тав тухтай болгоход онцгой анхаарч байна.

Тухайлбал:

  • Илүү олон чиглэлийн сонирхолтой үйл ажиллагаанууд
  • Ээж аавуудад зориулсан зөвлөгөө, сургалт
  • Хүүхдэд зориулсан хөгжөөнт тоглоомын орчин
  • Нялх нярай хүүхдийн живх солих, хуурайлах болон амрах хэсгүүд
  • Илүү том талбай, илүү тав тухтай зохион байгуулалт зэрэг олон шинэчлэлийг нэвтрүүлж байна.

Бидний зорилго бол “Mommy & Baby Expo”-г зөвхөн үзэсгэлэн худалдаа биш, харин гэр бүл бүрийн догдлон хүлээдэг үнэ цэнтэй туршлага болгох юм.

-Танай байгууллагын онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ болон давуу тал нь юу вэ?

-“Эхлэл Өрнөл” компани эх, нярай, хүүхдийн хэрэглээний салбарт үйл ажиллагаагаа эхлүүлээд 10 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хугацаанд бид нэг л зорилготой ажиллаж ирсэн. Тэр нь шинэ төрсөн хүүхэд болон ээжүүдэд дэлхийн болон Монголын шилдэг, чанартай, аюулгүй, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг албан ёсоор, баталгаатайгаар хүргэх юм.

Өнөөдөр бид Улаанбаатар хот болон орон нутгийг хамарсан 14 салбар дэлгүүр, онлайн хүргэлтийн үйлчилгээ, нэгдсэн агуулахын системээрээ дамжуулан мянга мянган гэр бүлд өдөр бүр хүрч ажиллаж байна.

Манай хамгийн том давуу тал бол зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус, хэрэглэгчдийнхээ итгэлийг бүтээж ирсэн явдал гэж боддог. Шинэхэн ээж аавуудын хувьд хүүхэдтэй холбоотой сонголт бүр хамгийн чухал байдаг. Тиймээс бид хэрэглэгч болгондоо аюулгүй, баталгаатай, итгэлтэй сонголт нь байхыг зорьдог.

Монголын эх, хүүхдийн бүтээгдэхүүний сегментэд №1 байр сууриа хадгалан ажиллаж байгаа маань хэрэглэгчдийн маань бидэнд өгсөн 10 жилийн итгэлийн үр дүн гэж бид хардаг.

-Анхны үзэсгэлэнгийн үр дүн, оролцогчдын хандлагад үндэслэн энэ жилийн экспог хэрхэн илүү үнэ цэнтэй болгохоор зорьж байна вэ?

-Өнгөрсөн жилийн экспогийн хамгийн сайхан зүйл нь хүмүүсийн сэтгэгдэл байсан.

Оролцогч байгууллагууд маань брэндээ олон мянган хэрэглэгчид таниулсан, бодит борлуулалт хийсэн, шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан, хэрэглэгчдийн бодит хэрэгцээг илүү сайн ойлгосон гэдгээ бидэнтэй хуваалцсан.

Харин хэрэглэгчдийн хувьд “Нэг дороос бүх хэрэгтэй зүйлээ оллоо”, “Мэргэжилтнүүдээс бодит зөвлөгөө авлаа”, “Сонголтоо хийх мэдлэгтэй боллоо” гэсэн сэтгэгдлүүд хамгийн их ирсэн.

Тиймээс энэ жил бид оролцогч байгууллагуудад илүү үр дүнтэй орчин, хэрэглэгчдэд илүү үнэ цэнтэй туршлага, хүүхэдтэй гэр бүлүүдэд илүү тав тухтай уур амьсгал бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Бидний хувьд энэ экспо бол зүгээр нэг арга хэмжээ биш. Харин гэр бүлүүдийн дурсамж болон үлдэх үнэ цэнтэй өдрүүд байх ёстой гэж үзэж хичээж байгаа гэдгээ дахин хэлмээр байна. 

-“Mommy & Baby Expo” хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь салбартаа тогтсон арга хэмжээ болох эхлэл гэж харж болох уу? Энэ жилийн зорилго, алсын хараа юу вэ?

-Тийм ээ. Бид “Mommy & Baby Expo”-г Монголын эх, хүүхдийн салбарын хамгийн хүлээлттэй, хамгийн үнэ цэнтэй, хамгийн аз жаргалтай арга хэмжээ болгох том зорилготой ажиллаж байна.

Эх үрсийн баяр дөхөхөөр хүмүүс “Expo хэзээ болох вэ?” гэж хүлээдэг, хүүхдүүд догдолдог, ээж аавууд шинэ бүтээгдэхүүн, шинэ мэдлэг, шинэ туршлага авахаар зорьдог тийм уламжлалыг бий болгохыг хүсэж байна.

Мөн энэ жил экспо маань манай байгууллагын 10 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Өнгөрсөн жил бид 11 салбартай байсан бол өнөөдөр 14 салбартай болж өргөжсөн нь бидэнд итгэж ирсэн хэрэглэгчдийн итгэлийн бодит илэрхийлэл гэж талархдаг.

Цаашдаа экспо маань эх, хүүхдийн салбарт ажиллаж буй байгууллагуудыг нэгтгэсэн, олон улсын брэндүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн, Монголын гэр бүлүүдийн хэрэгцээг холбосон том платформ болно гэж харж байна.

2026 оны хувьд бид

  • Илүү олон гэр бүлд хүрэх,
  • Илүү олон байгууллагыг нэгтгэх,
  • Илүү чанартай туршлага бүтээх,
  • “mommy & baby expo”-г жил бүрийн хамгийн хүлээлттэй гэр бүлийн арга хэмжээ болгох зорилготой ажиллаж байна.

Удахгүй экспо дээрээ уулзацгаая. Шинэ амьдрал эхлэх мөч бүрийг хамтдаа, илүү аз жаргалтай болгоё.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.