Олон улсын түншлэлээс дэлхийн үнэлгээ рүү: Интермед IUHW эмнэлэг олон улсын чанарын баталгаажуулалт авлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Интермед IUHW эмнэлэг нь салбартаа анхдагч гэдгээ дахин баталж, АНУ-ын “Newsweek” сэтгүүл болон “Statista” дата судалгааны байгууллагын хамтарсан “Global Hospital Rating” шалгуурт орж, 4 одны зэрэглэл бүхий албан ёсны гэрчилгээг хүртлээ.

Энэхүү олон улсын аудитын үнэлгээ нь тухайн эмнэлгийг ерөнхий нэр хүндээр бус, бодит таван хэмжүүр  болох эмчилгээний чанар, шуурхай байдал, аюулгүй байдал, технологи, ажил олгогчийн соёл дээр үндэслэн дата шинжилгээ хийдэг хараат бус систем юм. 

зураг
 

Интермед IUHW эмнэлгийн үйлчилгээний шуурхай байдал, халдвар хамгаалал, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн орчин үеийн технологийн шийдлүүд нь олон улсын хэмжээнд "Баталгаажсан" гэдгийг илтгэж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, та заавал гадаад улсыг зорих шаардлагагүйгээр дэлхийн түвшний эмнэлгийн үйлчилгээ, аюулгүй орчныг эх орондоо авах бүрэн боломжтойг энэхүү 4 одны батламж илэрхийлж байна. 

Үүгээрээ Интермед IUHW эмнэлэг зөвхөн дотоодын бус, Ази-Номхон далайн бүс нутагт өрсөлдөхүйц хэмжээний эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг Монголдоо үзүүлж буйг олон улсад албан ёсоор тамгалав.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.