Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарч, салхи ихтэй байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарч, салхитай хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны 05-р сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 14-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи:
- 12, 15-нд нутгийн зарим газраар,
- 13-нд ихэнх нутгаар,
- 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- 13, 14-нд нутгийн хойд хэсгээр,
- 15-нд нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус,
- говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7...+12 градус,
- бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус,
- бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
