УЛААНБААТАР ХОТООС 150 км-т байрлалтай төсөлд УУЛ УУРХАЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР, УУЛЫН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР ажлын байруудад УРЬЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТООС 150КМ БАЙРЛАЛТАЙ ТӨСӨЛД УУЛ УУРХАЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Алтны үндсэн ордын төсөл:

Уул уурхайн ерөнхий инженер буюу шинэ уурхайг бүтээн байгуулж, үйлдвэр болон дэд бүтцийг ашиглалтад оруулах хүртэлх үе шатанд бодитоор ажиллаж байсан инженерийг урьж байна.

Ажлын байр: Улаанбаатар хот болон Төслийн талбай: УБ-с 150 км

Цалин: 10 сая ₮ буюу тохиролцоно

Тавигдах үндсэн шаардлага:

  • Уул уурхайн инженерээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Уул уурхай, уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай;
  • Алтны үндсэн ордын шинэ уурхайн төсөлд ажиллаж байсан туршлагатай;
  • Уурхайн барилга байгууламж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрийг шинээр барих, угсрах, ашиглалтад оруулах төсөлд инженерийн удирдлагаар ажиллаж байсан туршлагатай;
  • Уурхайн цахилгаан, ус хангамж, зам, кемп, агуулах, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлын уялдаа холбоог удирдах чадвартай;
  • Баяжуулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулга, commissioning болон ашиглалтад шилжүүлэх процессын талаар мэдлэг, туршлагатай;
  • Зураг төсөл, техникийн шаардлага, ажлын тоо хэмжээ, төсөв, график төлөвлөгөө болон гүйцэтгэлийг хянах чадвартай;
  • EPC, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчдийн ажлыг уялдуулан зохион байгуулах чадвартай;
  • ХАБЭА, чанар, хугацаа, төсвийн хяналтыг төслийн хэмжээнд хэрэгжүүлэх чадвартай.

Үндсэн үүрэг:

Шинээр хэрэгжиж буй алтны уурхайн төслийн инженеринг, барилга угсралт, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулга, ашиглалтад оруулах ажлуудыг төслийн төлөвлөгөөтэй уялдуулан удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд инженерийн хяналт тавьж ажиллана.

Анкет:

QR уншуулах эсвэл дараах линкээр орж форм бөглөн мэдээллээ илгээнэ үү.

Форм бөглөх линк: https://forms.gle/yfoeobSrD88UMuaAA

Шаардлагатай мэдээллийг бүрэн ирүүлсэн, ажлын туршлага нь тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчидтой эргэн холбогдож, ажлын ярилцлага зохион байгуулна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонгон шалгаруулалтын биечилсэн ярилцлагын үеэр танилцуулна.


 

УЛААНБААТАР ХОТООС 150 КМ-Т БАЙРЛАЛТАЙ ТӨСӨЛД УУЛЫН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Алтны үндсэн ордын төсөл:

Шинээр ашиглалтад орох алтны үндсэн ордын ил уурхайн бэлтгэл, ашиглалтын төлөвлөлт, хөрс хуулалт, олборлолт, өрөмдлөг-тэсэлгээ болон уулын ажлын гүйцэтгэлийг төлөвлөж, хянан удирдах туршлагатай уулын ашиглалтын инженерийг урьж байна.

Ажлын байр: Улаанбаатар хот болон Төслийн талбай: УБ-с 150 км

Цалин: Ур чадвар, туршлагаас хамаарч тохиролцоно

Тавигдах үндсэн шаардлага:

  • Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Уул уурхайн ашиглалтын чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай;
  • Алтны үндсэн ордын ил уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал;
  • Ил уурхайн богино, дунд хугацааны уулын ажлын төлөвлөлт боловсруулах, хэрэгжилтийг хянах чадвартай;
  • Хөрс хуулалт, хүдэр олборлолт, өрөмдлөг-тэсэлгээ, ухаж ачих, тээвэрлэх, овоолох уулын ажлын процессын мэдлэг, туршлагатай;
  • Ил уурхайн карьер, мөргөцөг, зам, хөрсний овоолго, хүдрийн овоолго болон уурхайн бэлтгэл ажлын зохион байгуулалтыг төлөвлөх чадвартай;
  • Уулын ажлын хэмжээ, бүтээл, техник ашиглалт, түлш, зардал, нэгж өртөг болон гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тооцож, хянах чадвартай;
  • Экскаватор, автосамосвал, бульдозер, грейдер, өрмийн машин болон туслах техникийн хүчин чадал, бүтээлийн тооцоо, ашиглалтыг төлөвлөх чадвартай;
  • Маркшейдер, геологич, баяжуулах үйлдвэр, ХАБЭА болон уулын ажлын гүйцэтгэгчтэй уялдан ажиллах чадвартай;
  • Уулын ажлын төлөвлөгөө, график, гүйцэтгэл болон тайлан боловсруулах чадвартай;
  • ХАБЭА болон ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөн ажиллах чадвартай.

Үндсэн үүрэг:

Уулын ажлын гүйцэтгэгч, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, уулын ажлын хэмжээ, бүтээл, хугацаа, зардал болон ХАБЭА-н хэрэгжилтийг хянаж, үйлдвэрийг төлөвлөгөөт хэмжээ, чанарын хүдрээр тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

Анкет:

QR уншуулах эсвэл дараах линкээр орж форм бөглөн мэдээллээ илгээнэ үү.

Форм бөглөх линк: https://forms.gle/yfoeobSrD88UMuaAA

Шаардлагатай мэдээллийг бүрэн ирүүлсэн, ажлын туршлага нь тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчидтой эргэн холбогдож, ажлын ярилцлага зохион байгуулна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонгон шалгаруулалтын биечилсэн ярилцлагын үеэр танилцуулна.


 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.