Айчи Нагоя 2026: Азийн наадмын анхны АЛТАН медальтан тодорлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японд өчигдөр нээлтээ хийсэн Азийн наадмын анхны медальтнууд өнөөдөр тодорлоо.

Тодруулбал триатлоны эрэгтэйчүүдийн ангилалд Японы Такүми Хожо анхны алтан медалийн эзэн болсон юм. Гурван жилийн өмнө холимог хос төрөлд алтан медаль хүртэж байсан 30 настай эр энэ удаад ганцаарчилсан төрөлд аваргалсан байна.

Тэрбээр 52:56 минутад замаа дуусгаснаар Японы багийн анхны алтан медалийг хүртсэн бол БНХАУ-ын Ши Рү Жан мөнгө, Казахстаны Ариан Жанабай хүрэл медаль хүртсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг М.Мөнхзул
зураг
 
Гэрэл зургийг М.Мөнхзул
зураг
 
Гэрэл зургийг М.Мөнхзул

Энэ төрөлд спортын мастер Ганбаатарын Амарсанаа өрсөлдсөн юм. Харамсалтай нь манай тамирчин барианд орж чадсангүй. 

Триатлоны эмэгтэйчүүдийн ангилалд Цогийн Аяс, Ганбаатарын Номуунаа нар өрсөлдөх хуваарьтай.