Айчи-Нагоя 2026: Азийн наадмын Монголын багийн анхны медалийг дугуйчин С.Жамбалжамц хүртлээ
Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг дугуйчин С.Жамбалжамц эх орондоо авчирлаа.
Дугуйн төрөлд нийт 19 тамирчин хурд сорьсноос манай тамирчин С.Жамбалжамц 42:58.02 минутаар барианд орсноор хүрэл медаль хүртлээ. Энэ төрөлд Казахстаны дугуйчин Алексей Луценко алтан медаль хүртсэн бол Японы тамирчин Шинсүкэ Имамүра мөнгөн медаль зүүв.
Ийнхүү Ази тивийн аваргын хошой мөнгө, гурван хүрэлтэй С.Жамбалжамц Азийн наадмын хоёр хүрэл медальтай болж байна.
Өдгөө 30 настай дугуйчин эр дөрвөн жилийн өмнө Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байлаа.
Казахстаны дугуйчин А.Луценко дөрвөн жилийн өмнө мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад амжилтаа ахиулан тивийн наадамдаа түрүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
