Улсын дугаар хадгалах хугацаа 365 хоног болон уртсаж, хураамж нь ₮40,000 болж нэмэгджээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Зам, тээврийн сайдын 2026 оны А/225 дугаар тушаалаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам"-д орсон өөрчлөлтийн хүрээнд улсын дугаар хадгалах хугацаа уртсаж 365 хоног болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Мөн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 40,000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Өмнө нь уг хугацаа 180 хоног, хураамж нь 20,000 төгрөг байсан юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
