ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний нэг жилийн хураамж 20,000 төгрөг болсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.

Энэ талаар Авто Тээврийн Үндэсний Төвийн/АТҮТ/ мэдээллийн лавлах төвөөс тодруулахад "Автомашины улсын дугаарыг хоёр тохиолдолд хоногийн 5,500 төгрөгөөр хадгалах үйлчилгээг үзүүлж байсан.

Харин 2024 оны 11 дүгээр сарын 15-н буюу өнгөрсөн Баасан гарагаас автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн дотор хэд хоног хадгалуулахаас үл хамаарч, жилийн хураамжид 20,000 төгрөг төлөх журам мөрдөгдөж эхэлсэн. АТҮТ болон ЗТЯ-наас иргэдийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн уг үйлчилгээг уян хатан нөхцөлтэй болгож байгаа" гэв.

Өмнө нь "Улаанбаатарын дугаартай автомашинаа худалдсан бол өөрийн эзэмшлийн дугаараа 180 хоног хүртэл хугацаанд өдрийн 5,500 төгрөгийн төлбөр төлж, хадгалуулж болно" хэмээн мэдээлж байсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.97] 2024/11/19
автомашин оруулахгүй бол түгжрэл буурна гэх үзэл хоол идэхгүй бол турна гэсэнтэй адил юм. эцэст нь хоол идэхгүй байсаар үхнэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.154] 2024/11/18
Үгүй тэгээд хямдруулчихаар бас муу хэлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.216] 2024/11/18
Хураамжаа өдрийн 5'500 төг гэж байснаа маргааш нь гэнэт л жилийн 20'000 төг болгоно гэж бас байдгаа? Манай шийдвэр гаргагчид гэж уймраа чавганц шиг орон гаран нөхдүүд л байх юм аа.
4 | 0 Хариулах
зочин [103.57.94.36] 2024/11/18
өдрийн 5500 гэж тэнгэрийн үнэ ийм хурдан жилийн 20к болчвуу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.205] 2024/11/18
МУУ УЛНЫХНЫГ НЭЭРЭЭ АМАРХАН ЮМАА ТЭ ХАХА. ЖИЛИЙН ХАДГАЛАЛТ 20 МЯНГА ГЭНГҮҮТ НӨГӨӨ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД АЛНА ХЯДНА ГЭЭД БАЙСАН УЛНЫХАН ЧИНЬ ХАЙЛЖ УРСААД СҮЙД МАЙД
0 | 1 Хариулах
Зочин [66.181.167.77] 2024/11/18
Одоо бодоход Сумьяабазар нь нямбаатраас 10 дахин илүү байж дээ
2 | 0 Хариулах
Мөнх [66.181.186.207] 2024/11/18
Ингэж ажил хийвэл хотын ажил яаж барагдах билээ дээ.
0 | 1 Хариулах
zochin [202.131.232.156] 2024/11/18
1 hun dr bh dugaarin toog harin hyazgaarlah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [66.103.189.210] 2024/11/18
МАНай төр засаг гэж ямар муухай шуналтай бирднүүд вэ….АНУ-д хуучин дугаараа аваад үлдэхэд ямар ч үнэгүй байдаг юм шд
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.155] 2024/11/18
ZOV2 DUGAAR NAIMAA GEJ BALAI UMIIG BAIHGUI BOLGOHGUU BOL CHENJ NAR DAVRAAD BNA
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.70] 2024/11/18
Унтаад босоход л нэг өөр шийдвэр, яанам билээ.
6 | 0 Хариулах
Зочин [133.106.45.134] 2024/11/18
Unen duraaraa yagiinuud ymaa. Tootsoo sudalgaa gesen ug ugiin sand ni baidaggui ymuu haashain. Durtai uedee durtai shiidveree gargaal, humuus hohirj bnu yaj bnu ymarch padliigui
10 | 0 Хариулах
aagii [202.170.68.162] 2024/11/18
harin tiin
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.156] 2024/11/18
Tegmeer de zovooj zovooj buruu ymaa tsutslahaar neg uujuu amisgaa avah ym lud ymaa
3 | 0 Хариулах
Зочин [37.48.108.10] 2024/11/18
МАНгарууд юм аа нээрэн. Яагаад ийм Мангар юм бэ? Эд нарыг бас сонгож гаргаад байдаг хүмүүсийг гайхах юм. Мангарууд л байхгүй болчихвол энэ улс татвараа иргэддээ зориулж, бүх салбарууд нь дээшлэнэ.
10 | 0 Хариулах