PUBGM: "Aurora Gaming" баг Казахстанд зохиогдсон тэмцээнд түрүүлж, 17 мянган ам.долларын шагнал авлаа
Цахим спортын PUBG Mobile тоглоомын Global Open 2026 Season 1 - EECA Finals тэмцээний сүүлийн шатны тоглолтууд өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод зохион байгуулагдлаа.
Нийт 80 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд зүүн Европын 12 баг, төв Азийн найман баг оролцсон юм. Манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт "Aurora Gaming" баг (хуучнаар Alpha Gaming баг, өнгөрсөн сард нэрээ сольсон) болон "Champions Esports" багууд оролцлоо.
Сүүлийн шатны 15 тоглолтын нийлбэр дүнгээр манай улсын "Aurora Gaming" баг 145 оноотойгоор нэгдүгээр байр эзэлж, 17 мянган ам.долларын шагнал авлаа. Мөн тэмцээний шилдэг тоглогчоор REFUS буюу А.Амгалан тодорч, 500 ам.долларын шагнал авав.
Ийнхүү тэд энэ зургаадугаар сард Индонезийн Жакарта хотод зохиогдох 500 мянган ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Open 2026 Season 1" тэмцээнд оролцох эрх авч байгаа юм. Харин "Champions Esports" баг 96 оноотойгоор наймдугаар байр шалгарч, гурван мянган ам.долларын шагнал хүртжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
