Технологийн барааны 90 хүртэлх хувийн хямдрал ITStore-д эхэллээ
Gaming setup-аас эхлээд өдөр тутмын технологийн хэрэгцээгээ шинэчлэхээр төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулсан “Tech+” урамшуулал ITStore дэлгүүрт эхэллээ. Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн gaming төхөөрөмж, гар утас, нөүтбүүк, PC, принтер, ухаалаг төхөөрөмж зэрэг олон төрлийн барааг хамгийн доод үнээр санал болгож, зарим загваруудаа 90 хүртэлх хувиар хямдруулжээ.
Ялангуяа gaming сонирхогчдын анхаарлыг setup болон дагалдах төхөөрөмжүүдийн хямдрал татаж байна. ITStore gaming загварууд, keyboard, mouse, headset болон бусад gaming gear-ийг онцгой үнээр худалдаалж эхэлсэн нь “Tech+” урамшууллын хамгийн эрэлттэй санал боллоо.
Үүгээр зогсохгүй өндөр үзүүлэлттэй, албан ёсны баталгаатай Gaming PC-г урьдчилгаагүй лизингээр угсарч өгөхөөс гадна PC угсралт бүр дээр нэмэлт бэлэг дагалдах аж. Энэхүү онцгой санал зөвхөн Hyperworld салбар дээр хүчинтэй тул gaming сонирхогчид тус дэлгүүрийг зорин, урамшуулалдаа амжиж хамрагдах боломжтой.
Түүнчлэн ITStore Market болон ITStore Business салбаруудад гар утас, нөүтбүүк, PC, тоос сорогч зэрэг технологийн бараанууд 50 хүртэлх хувиар хямдарсан байна. Ингэснээр хэрэглэгчид өдөр тутмын хэрэглээ, энтертайнмент, gaming болон оффисын хэрэгцээгээ нэг дор бүрдүүлэх боломжтой болжээ.
Харин ITStore.mn сайтаар худалдан авалт хийсэн хэрэглэгч бүр хүрд эргүүлж, нэмэлт бэлэг хожих боломжтой болсон байна. Хүрдний шагналд Gaming ширээ, сандал, AirPods 4, принтер, keyboard, чихэвч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтжээ.
Хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх “Tech+” урамшууллаас хэрэгцээт төхөөрөмжөө хамгийн хямд үнээр сонгож, хүрд эргүүлэн нэмэлт бэлгийн эзэн болох боломжийг зөвхөн ITStore танд санал болгож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
